Орос, Хятад улс сансрыг хамтран эзэмших, сансрын станц байгуулах талаарх хэлэлцээр байгуулжээ. Энэ талаар "Роскосмос"-ын тэргүүн Юрий Борисов мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, сарны гадаргуу болон тойрог зам дээр байгуулах туршилт судалгааны цогцолбор болох олон улсын сансрын эрдэм шинжилгээний станцыг талууд хамтран байгуулахаар тохиролцжээ. Энэ станц нь эрдэм шинжилгээний ажил, сарны ажиглалт, туршилтуудыг хийх бөгөөд ирээдүйд саран дээр хүн байх боломжийг судлах аж.
Орос, Хятадын сансрын станцыг байгуулах ажил 2025-2035 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжиж, баригдаж дууссаны дараа ашиглаж эхлэх юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |