БНХАУ-ын дарга Ши Жинпинь лхагва гарагт Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевтэй уулзжээ. Тэдний хэлэлцээр Бээжин дэх төрийн ордонд болсон гэж Хятадын Төв телевиз мэдээлсэн байна.
Уулзалтын үеэр Ши Жинпинь үг хэлэхдээ Хятад улс "Орос, Хятадын харилцааны хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ" гэж найдаж байгаагаа илэрхийлсэн гэнэ. Харин олон улсын асуудлаар, тэр дундаа Украины хямралын сэдвээр ярилцахдаа энэ асуудал дээр Хятад улс үргэлж хараат бус, тодорхой байр суурьтай байсаар ирсний дээр талуудыг энхийн хэлцэлд уриалсаар байгааг Ши Жинпинь цохон тэмдэглэжээ.
Цаашлаад сөргөлдөгч талууд олон талт хэлэлцээ хийж, аюулгүй байдлын асуудлыг улс төрийн замаар шийдэж чадна гэдэгт итгэж байгаагаа БНХАУ-ын дарга илэрхийлсэн байна. Медведев Ши Жинпиньд талархал илэрхийлээд Путиний илгээлтийг дамжуулжээ. Медведев Коммунист намын урилгаар Бээжинд айлчилсан аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |