Оросын бизнесменүүдийн хөрөнгийг хурааж, Украинд дэмжлэг үзүүлэхэд зарцуулах тухай нэмэлт өөрчлөлтийг 2023 оны улсын төсвийн төсөлд оруулах саналыг АНУ-ын Конгрессын сенат санал нэгтэйгээр дэмжжээ. Энэ талаар АНУ-ын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны комиссын улс төрийн зөвлөх Пол Массаро Твиттер хуудсандаа бичсэн байна.
"Украинд дэмжлэг үзүүлэх үүднээс олигархиудын хөрөнгийг хураан авах саналыг АНУ-ын сенат дөнгөж сая санал нэгтэйгээр дэмжлээ" хэмээн Массаро бичжээ.
Төсөвт оруулах нэмэлтийг Бүгд Найрамдах намаас сонгогдсон сенатч Линдси Грэм санал болгосон юм.
Энэ нэмэлт өөрчлөлтийг батласнаар олигархиуд болон бусад байгууллагуудын битүүмжлэгдсэн хөрөнгөөс олох орлогыг Украины ард түмэнд шилжүүлэх боломжтой болно гэж Грэм мэдэгдэж байлаа.
Энд дуулгахад, Украинд адйн эхэлснээс хойш Европын холбоо, АНУ болон түүний холбоотнууд Оросын бизнесмен, компаниудын хөрөнгийг битүүмжилж эхэлсэн юм. Ийнхүү царцаагдсан хөрөнгийг байлдааны ажиллагааны улмаас хохирол амссан унтаг дэвсгэрийг сэргээн босгоход зарцуулах саналыг Украины эрх баригчид гарагж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |