Жеймс Камероны "Avatar: The Way of Water" кино дэлхий дахинд нээлтээ хийснээсээ хойш 500 сая гаруй долларын орлого олжээ. Энэ кино нээлтээ хийснээсээ хойш долоохон хоногийн дотор ийм их орлого олсон талаар Deadline мэдээлжээ.
Камероны Avatar: The Way of Water кино хамгийн их орлого авчирж байгаа орнуудад Хятад, Өмнөд Солонгос, Франц, Энэтхэг, Герман гэсэн орнууд багтаж байгаа аж.
Энд дуулгахад, Жеймс Камерон "Аватар" кино нь амжилтад хүрвэл хоёр дахь киног бүтээнэ гэж 2006 онд мэдэгдэж байлаа. Ингээд 2010 онд мэдэгдэл хийхдээ дахин хоёр кино хийхээр төлөвлөсөн, эхнийх нь 2014 онд гарна хэмээж байв. Гэвч усан дор зураг авах технологи шаардлагатай байсан зэргээс болоод төсөл хэрэгжих хугацаа хойшилж, 2017 оны наймдугаар сарын 15-ны өдөр урьдчилсан зураг авалтуудыг эхлэж байлаа. Дараа нь, мөн оны есдүгээр сард "Аватар-3"-ын зураг авалтыг хийж байв. "Аватар-2"-ын зураг авалт 2020 онд дууссан бөгөөд ийнхүү саатахад дэлхий дахиныг бүрхсэн цар тахал ихээхэн нөлөөлжээ.
"Аватар-2"-ын нээлтийн хугацаа найман удаа өөрчлөгдөж, АНУ-д 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дэлгэцнээ гарсан юм. Киноны төсөв 350-460 сая доллар болсон, маркетингийн зардалтай нийлээд 500 сая долларыг давсан эгж Форбс сэтгүүл мэдээлж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |