Лхагва гарагт Тайвань руу Хятадын 39 байлдааны онгоц ойртон ирсэн гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. Түүнчлэн Хятадын армийн гурван хөлөг онгоц ойртон ирсэн гэж энэ мэдэгдэлд өгүүлсэн байна.
"Тайванийн ойролцоо 12 дугаар сарын 21-ний 06.00 цагаас 12 дугаар сарын 22-ны 06.00 цаг хүртэлх хугацаанд Хятадын Ардын чөлөөлөх армийн 39 онгоц, гурван хөлөг онгоц ойртсон нь бүртгэгдсэн" хэмээн Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Энд дуулгахад, энэ оны наймдугаар сард АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилснаар Хятад, Тайванийн харилцаа хурцадсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |