Зеленский АНУ-д айлчилж, Байдентай уулзана
Энд дуулгахад, Володимир Зеленский дайн эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Украины нутаг дэвсгэрийг орхин гараагүй юм. Тэрбээр олон улсын хурал чуулганд гагцхүү цахимаар оролцож байв.
Энд дуулгахад, Володимир Зеленский дайн эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Украины нутаг дэвсгэрийг орхин гараагүй юм. Тэрбээр олон улсын хурал чуулганд гагцхүү цахимаар оролцож байв.
Түүнчлэн, талибууд төрийн эрхэнд гарснаасаа хойш Афганистаны эмэгтэйчүүдийг нүүр царайгаа ил гаргасан хувцас өмсөхийг хориглож, одоо энэ улсын эмэгтэйчүүд гагцхүү хар өнгөтэй паранжа хэмээх бүх биеийг хаасан хувцас, никаб буюу зөвхөн нүд ил гарсан хэсэгтэй хувцас өмсөхийг шаардах болсон. Мөн хэвлэл мэдээллийн салбар ч олон шаардлага, хоригтой нүүр тулсан бөгөөд талибууд төрийн эрхэнд гарснаас хойш Афганистанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 43 хувь нь хаагдаж, 6400 сэтгүүлч, ажилтан ажилгүй болжээ. Эмэгтэй сэтгүүлчдийн 84 хувь нь ажлаасаа халагдсан бөгөөд телевизийн эфирээр эмэгтэйчүүдийг гарахыг хориглосон байна. Үүгээр ч зогсохгүй ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийг гэрээсээ гарахгүй байхыг шаардсан юм.
Хойд Солонгосууд тагнуулын хиймэл дагуул бүтээж буйгаа зарлав. Энэ ажлын сүүүлийн шатны туршилтыг ням гарагт хийсэн бөгөөд 2023 онд дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Катарт болсон ДАШТ 2022 оны аварга болсон даруйд түүний гэргий болон бяцхан үрсийнх нь аз жаргалтай зургууд цахим сүлжээгээр цацагдаж нилээдгүй шуугиан болоод байгаа билээ. Месси төдийгүй энэ агуу хүний эхнэрийг сонирхож байгаа хүмүүс ч цөөнгүй.
Мөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино ирэх 2026 оны дэлхийн аваргын тэмцээний хэлбэрт өөрчлөлт оруулах тухайгаа санал бодлоо илэрхийлсэн юм.
ОХУ-д 12 дугаар сарын 16-ны Баасан гарагт ЛГБТ суртал ухуулгын тухай шинэ хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Москвагийн номын сангуудад хориотой номын жагсаалтыг илгээжээ.
Сүүлийн хэдэн сар Оросын влогчид ихэнх орлогоо алджээ. Энэ нь ОХУ-д Instagram, Facebook зэргийг хаасантай холбоотой хэмээн үзэж байгаа юм.
12 дугаар сарын 19-ний өдөр Орос улс Киевт Ираны 20 гаруй шахед камиказе нисгэгчгүй онгоцоор дайрчээ. Агаарын довтолгооноос хамгаалах систем тэдний 15 орчмыг нь сөнөөж чадсан байна.
АНУ-ын хоригоос өмнө Их Британи, Канад, Австрали улс Владимир Потанины эсрэг хориг арга хэмжээ аваад байсан юм.
Тухайн үед маникюрын хэрэгслийг цэвэр алтаар хийдэг байсан гэнэ. Чинээлэг эмэгтэйчүүд хумсаа арчилж, хар, ногоон, улаан зэрэг тод өнгөөр буддаг байсан аж. Боолууд ч хумсаа будах эрхтэй байсан бөгөөд гэхдээ завсрын өнгөөр будахыг зөвшөөрдөг байсан гэнэ.
Хятадын BYD компани ирэх 2023 онд цахилгаан машины хоёр шинэ брэнд гаргана гэж компанийн төлөөлөгч мэдээлжээ. Өмнө нь энэ компани 2023 оны нэгдүгээр улиралд Yangwang брэндээ танилцуулна гэж заралж байв.
Австралийн нэртэй загвар өмсөгч, супермодель, бизнесмен, телевизийн хөтлөгч Эль Макферсон өдгөө 58 настай ч залуухан, үзэсгэлэнтэй харагддаг хэвээр. Тэрбээр гоо сайхнаа хадгалж байгаагийнхаа нууцыг Body and Soul сэтгүүлийн сурвалжлагчтай ярилцах үедээ бусадтай хуваалцжээ.
АНУ-ын Техас муж дахь агаарын цэргийн бааз дээр сөнөөгч онгоц сүйрчээ. Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг Ройтерс агентлаг дамжуулсан байна.
Украин руу 2023 оны өвөл дахин давшихаар бэлдэж байж магадгүй, гэхдээ ийм давшилт амжилттай болно гэдэг нь магадлал багатай гэнэ. Ийм таамаглалыг Америкийн дайн судлалын хүрээлэн гаргажээ.
Перу улсын Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн үймээн самуун зохион байгуулсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр буруутгагдаж байгаа тус улсын Ерөнхийлөгч асан Педро Кастильог хорьж саатуулах хугацааг 18 сараар сунгажээ.
Хойд Солонгос "шинэ төрлийн стратегийн зэвсгийн систем"-д зориулсан "хатуу түлштэй хөдөлгүүр" амжилттай туршсан талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, баасан гарагийн өглөө энэ шийдвэрийг гаргасан бөгөөд амь хохирогчийн гэр бүл Малайзийн засгийн газар, улс төрийн шинжээч Разак Багинда, өмөн нь цагдаа байсан Сирула Азхара Умара болон Азил Хадри нарын эсрэг гаргасан нэхэмжлэлээ батлаж чадсан гэж Иргэний шүүхийн шүүгч Вазир Алам Мидин Мира мэдэгджээ. Ийнхүү Ш.Алтантуяа амь насаа алдсанаас хойш 15 жилийн дараа шүүх хэргийг эцэслэн шийджээ.
Үндэсний эрүүл мэндийн албаны түүхэн дэх хамгийн томд тооцогдож байгаа хэмээн хэвлэлээр нэрлэгдсэн энэ ажил хаялтад оролцогчид цалингаа нэмүүлэх, хөдөлмөрийн хөлсний тогтолцоог бүхэлд нь өөрчлөхийг шаардаж байгаа аж. Харин засгийн газрын зүгээс зарим шаардлагыг биелүүлэх боломжгүй хэмээн мэдэгджээ.
Ихэнх компаниуд үйлдвэрлэлд шаардлагатай сэлбэг хэрэгслийн үнэ өссөн, логистикийн зардал нэмэгдсэний улмаас бүтээгдэхүүний өртөгт өөрчлөлт оруулах талаар бодолцож байгаа гэнэ. Энэ бүхэн нь Японы үндэсний валютын ханш унасантай холбоотой гэж тэд тайлбарлажээ.
Тодруулбал, тус мужийн захиргааны өмчийн эсвэл түрээслэдэг бүхий л төхөөрөмжөөс ТикТок, Телеграм, Вичат гэсэн олон нийтийн сүлжээ рүү нэвтрэхийг хориглосон байна. ТикТок сүлжээ нь хэрэглэгчдийн мэдээллийг хянаж, хадгалж байж болзошгүй тул ийм шийдвэр гаргасан гэж Кемп мэдэгджээ.