Хятадад жилд 90 сая тонн нүүрс хэмнэх УЦС-ыг ашиглалтад оруулжээ

img

Хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэх усан цахилгаан станцыг Хятадад ашиглалтад оруулжээ. Синхуа агентлагийн мээдэлснээр, Янжи гол дээрх Байхэтань станцын сүүлийн гидроагрегаторыг 12 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулсан байна.

 

Энэхүү усан цахилгаан станц нь сычуань болон Юньнань мужуудын хил дээр байрлах бөгөөд 2017 онд барьж эхэлжээ. Төсөлд 24,38 тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулж, таван жилийн дотор барьж, ийнхүү ашиглалтад оруулсан байна.

 

Байхэтань усан цахилгаан станц 289 метр өндөртэй, станцын үүсгүүрүүдийн хүчин чадал 16 сая КВт бөгөөд Хятадын дорнод хотуудаар дамжуулан тус улс даяар эрчим хүч түгээх  аж. Энэ УЦС хүчин чадлаараа дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.

 

Хүчин чадлаараа нэгдүгээрт бичигддэг УЦС мөн л Хятадад, Янжи голын урсгалын доод хэсэгт байрладаг юм. Энэ гол дээр нийт зургаан станц байрладаг, шинээр УЦС ашиглалтад оруулснаар жилд 90 сая тонн нүүрс хэмнэх, нүүрс хүчлийн хийг 284 сая тонноор бууруулах боломжтой юм байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ruth:
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худалдаж авах боломжтой. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээрээ байх болно [fortis.hospital.in@gmail.com]
2022-12-23
zochin:
гайхамшигтай юмаа
2022-12-22