Z үсэгтэй малгай өмссөн хүүхдийг зэмлэсэн эр эрүүгийн хэрэгт татагджээ
ОХУ Украин руу халдаж, өнөөгийн дайныг дэгдээснээсээ хойш эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулан, иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боомилж, дайн эсэргүүцсэн иргэдийг торгох, саатуулах, тэр бүү хэл хорих ялаар шийтгэсээр байгаа юм. Энэ удаад Оросын "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор өдүүлсэн түрэмгийллийн бэлгэдэл болох Z үсэгтэй малгай өмссөн хүүхдийг зэмлэсэн эрийг эрүүгийн хэрэгт татжээ.