Өдөр бүр архи уудаг байсан нь ажлаас халах шалтгаан биш гэж үзжээ

img

Испанийн нэгэн компани ажлын байран дээр өдөр бүр согтууруулах ундаа хэрэглэдэг байсан цахилгаанчнаа ажлаас нь халжээ. Харин халагдсан эр шүүхэд хандахад шүүх компанийн эсрэг шийдвэр гаргасан байна. 

 

The Mirror сонины мэдээлснээр, шүүх халагдсан эрийг ажилд нь буцаан авч, түүнд 47 мянган еврогийн нөхөн төлбөр төлөхийг компанид даалгажээ. Испани эр энэ компанид 30 жил ажилласан байна. Тэрбээр ажил цалгардуулах нь их болсон тул компанийн удирдлагууд хувийн мөрдөгч хөлслөн түүнийг тагнуулахад цахилгаанчин ажлынхантайгаа хамт бааранд орж, хэдэн хундага дарс, эсвэл шар айраг уудаг байсан нь тогтоогджээ. Ингээд түүнийг ажлаас нь халсан байна. 

 

Харин Мурсия мужийн шүүх энэ хэрэг дээр ажилтны эрхийг хамгаалсан байна. Шүүгчид хувийн мөрдөгч түүнийг тагнахдаа согтууруулах ундаа хэрэглэсний улмаас согтуурхсан шинж тэмдэгтэй байсан гэж нэг ч удаа хэлж байгаагүй, түүнчлэн цахилгаанчин үдийн завсарлагаагаар л уудаг байсан тул энэ нь ажлаас халах шалтгаан биш гэж үзсэн байна. Мөн ийнхүү согтууруулах ундаа хэрэглэсэн нь түүний оюуны болон биеийн чадварт нөлөөлсөн гэдэг нь тогтоогдоогүй гэж үзжээ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mash zuv shiidsen bna manai shvvgch nar yumiig bvr ul suuritain shiideh heregtei bgaa yum amrah vedee arhi uuchaad ajil deer zvgeer irehed ni arhi gertee uusan arhinii vner garsan shaltgaanaar ajlaasaa halagdsan zaluus ih bdag shvv
2023-05-01