Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Z үсэгтэй малгай өмссөн хүүхдийг зэмлэсэн эр эрүүгийн хэрэгт татагджээ
2023-04-26

ОХУ Украин руу халдаж, өнөөгийн дайныг дэгдээснээсээ хойш эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулан, иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боомилж, дайн эсэргүүцсэн иргэдийг торгох, саатуулах, тэр бүү хэл хорих ялаар шийтгэсээр байгаа юм. Энэ удаад Оросын "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор өдүүлсэн түрэмгийллийн бэлгэдэл болох Z үсэгтэй малгай өмссөн хүүхдийг зэмлэсэн эрийг эрүүгийн хэрэгт татжээ.

 

Тодруулбал, Оросын Екатеринбург хотын оршин суугч 57 настай эрэгтэй Z үсэгтэй малгай өмссөн есөн настай хүүхдийг зэмлэсэн талаарх "матаас" цагдаагийн хэлтэст ирсэн гэж URA.ru Мэдээлжээ. Түүнийг "Оросын армийн нэр хүндийг гутаасан" гэж цагдаад ирсэн бичигт өгүүлсэн байсан бөгөөд удалгүй түүний эсрэг "танхай" гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг дөрөвдүгээр сарын 21-ний өдөр болжээ. Сурагч хүүгийн ээжийн өгүүлснээр, хүү нь давтлага руугаа явж байхад түүний хажуугаар зөрж өнгөрч байсан эр хүүхдийг харааж, загнан, Z үсэгтэй малгайгаа тайлахыг шаардсан гэнэ. 

 

"Манай нөхөр Оросын гвардад ажилладаг. Хүү минь ааваараа бахархдаг учраас малгайн дээрээ ийм бэлгэдэл оёж өгөхийг хүссэн юм" хэмээн хүүхдийн ээж өгүүлээд энэ хэргийн дараа "Оросын армийн нэр хүндийг гутаасан" гэх үндэслэлээр цагдаагийнханд өргөдөл гаргасан хэмээн ярьжээ. 

 

Энд дуулгахад, ОХУ-ын "армийн нэр хүндийг гутаасан" гэх заалт 2022 оны гуравдугаар сард Захиргааны хуульд нэмэгдсэн бөгөөд энэ нь Украин дахь дайныг эсэргүүцсэн хэн бүхнийг дарах хэрэгсэл болон ашиглагдаж байгаа юм. 2022 онд Оросын шүүх 4000 гаруй хүнийг энэ заалтаар буруутай хэмээн үзэж, нийт 150 сая рублийн торгууль оноожээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гулаг улс боллоо:
Бие биенээ матдаг байсан 1933 ондоо эргэн орж дээ. 70 настай тэтгэвэрийн чавганцаа хүртэл торгодог боллоо.
2023-04-26
Zochin:
Оросууд жинхэнэ фашистууд юм байна
2023-04-26
Оросууд ч бvр дарангуйлагч диктатуртай Хойд Солонгос, Иран шиг болжээ
2023-04-26