Энэ жил Ялалтын баярын өдрөөр цэргийн парад зохион байгуулахаар төлөвлөөгүй гэж Казахстаны Батлан хамгаалах яам мэдэгджээ. Энэ нь хөрөнгө мөнгө хэмнэхтэй холбоотой шийдвэр гэж онцолсныг ТАСС дамжуулсан байна.
"Төсвийн хөрөнгийн хэмнэх болон бусад зорилтуудыг шийдвэрлэх шаардлагатай болсны улмаас 2023 онд Казахстанд цэргийн парад зохион байгуулахаар төлөвлөөгүй" хэмээн Казахстаны Батлан хамгаалах яамны мэдэгдэлд өгүүлжээ.
Энд дуулгахад, Оросын зарим хотод ч Ялалтын баярын парад зохион байгуулахгүйгээр шийдсэн. Энэ нь голчлон Украинтай хил залгаа хотууд бөгөөд аюулгүй байдлын үүднээс болон "сөргөлдөгчийг өдөөн хатгахгүйн тулд" ийм шийдвэр гаргах болсон талаарх мэдээлэл гарч байв. Тухайлбал, Курск мужид тавдугаар сарын есний өдөр олон нийтийн арга хэмжээ, парад, ёслолын буудлага зохион байгуулахгүй юм байна.
Г.Бямбасүрэн