Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Утсаар ярихдаа дайн эсэргүүцсэн утгатай үгс хэлсэн цагдаад долоон жилийн ял оноожээ
2023-04-25

ОХУ Украин руу халдаж, өнөөгийн дайныг дэгдээснээсээ хойш эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулан, иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боомилж, дайн эсэргүүцсэн иргэдийг торгох, саатуулах, тэр бүү хэл хорих ялаар шийтгэсээр байгаа юм. Энэ удаад утсаар ярьсных нь төлөө нэгэн цагдааг шийтгэжээ. 

 

Мөрдөн байцаагчдын үзсэнээр, Москвагийн цагдаагийн газрын алба хаагч асан Семиэл Ведель (Сергей Клоков) 2022 оны гуравдугаар сард Дотоод хэргийн яамны нийслэлийн хэсэгт техникчээр ажилалж байхдаа найзуудтайгаа утсаар ярихдаа дайн эсэргүүцэж, Оросын эрх баригчид амиа алдсан хүмүүсийн тоог дарж хэлж байна хэмээгээд Оросыг "алуурчин орон" хэмээн нэрлэсэн гэнэ. Ингээд түүнийг Оросын армийн талаарх худал мэдээлэл түгээсэн хэргээр жирийн дэглэмтэй хорих ангид долоон жил хорих шийдвэрийг шүүх гаргасан байна. Түүнчлэн хууль сахиулах байгууллагад дөрвөн жил ажиллахыг хоригложээ. 

 

Мөрдөн байцаагчид шалгагдаж байсан сэжигтэн мөрдөн байцаалтаас зугтах үедээ гурван цагдаагийн аминд хүрсэн хуучны хэргийг шалгах үеэрээ цагдаагийн утсыг сонсож байсан бөгөөд ийнхүү утсыг нь чагнахдаа дайн эсэргүүцсэн яриаг олж сонссон аж. Цагдаагийнхныг хөнөөсөн хэрэг 20 жилийн өмнө болсон, Ведель энэ хэргийн талаар ямар нэг зүйл мэдэж байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид үзсэний улмаас түүний утсыг чагнаж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
oros DUU ....hotyatli russkiye..hotyatli russkiye ..hotyatli russkiye VOINI
2023-04-26
Оросыг, Путиныг өмөөрөөд үхчих гээд байдаг монгол троллууд та нар Орост очиж амьдраач, ёстой жаргаж үхнэ дээ!!
2023-04-25
монгол:
орос орон орос хүндээ биш энэ тогтолцоонд л байнаа ямар ч хүн энэ тогтолцооны эс ширхэг болох тийм л муухай зүйлыг бодож олжээ энэ экскоммунистууд
2023-04-25
монгол:
яг л 30аад оны монголчууд шиг нэг нэгнээ барьж өгөөд нохой амиа хаацаалай муухай тогтолцоо нь үйчилж байна даа 21р зууны орост хойч үеийн оросууд энэ үеийг энэ тогтолцоог үзэн ядах болно эх орноо хамгийн эрх чөлөөт ардчилсан улс болгоно
2023-04-25
Яг хойд солонгос тэнэг иванууд
2023-04-25
Шившгийн орос.олон хүнтэй байж жижиг украйныг ганцаараа ялж чадахгүй цэрэггүй зэвсэггүй монголоор туслуулаад ичиг ичиг шившиг еэеэ бөөвөө орос ич ич
2023-04-25
Орос ичээч цөөн хүнтэй хоцрогдсон улсаас цэрэг царай алдаж туслуулахаас ичих хэрэгтэй
2023-04-25
Орос украйны муухай дайнд монголчууд оролцож болохгүй оролцсон хүнийг шоронд хийх хэрэгтэй
2023-04-25
Оросын хуучнаар КГБ 20 жилийн өмнөх ажлыг мөрдсөн гэхээр сайн юм байна. Зоригийн хэргийг Орост болсон бол өдийд олчихсон байх даа.
2023-04-25