Польшийн тухай сонирхолтой баримтууд: Польшид золбин амьтан байдаггүй

img

Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт манай улсад айлчилж байгаатай холбоотойгоор Польш улсын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

 

Амьтны асрамжийн газар 

 

1. Энэ улсад золбин амьтад гэж байдаггүй. Бүгдийг устгачихдаг хүнлэг бус арга хэмжээтэй энэ нь огт холбоогүй. Харин эрх баригчид амьтан хамгааллын тал дээр зөв зүйтэй бодлого явуулсны ачаар золбин амьтад гудамжинд тааралддаггүй аж. Гудамжинд эзэнгүй нохой муур олж харлаа гэхэд тухайн хүн аврах алба руу залгаж, дуудлагаар ирсэн эргүүл нохой, муурыг авч яван улсын асрамжийн газар эсвэл сайн дурынхны ажиллуулдаг төвд хүргэдэг гэнэ. Шинэ эзэнтэй болох хүртлээ амьтан энд халамжлуулж, эмчлүүлж байдаг аж. 

 

3) 1990-ээд оны эхээр энэ улсын иргэд олноороо Англи руу цагаачилжээ. Харин амьдралын түвшин дээшилсний дараа эх орондоо эргээд ирсэн ч одоо хүртэл Лондон руу явж, өндөр цалинтай ажил түр хугацаанд хийхээр зоригсод олон байдаг гэнэ. 

 

Варшав хотод шөнийн цагаар үйлчилгээнд явдаг автобус

4) Польшид гагцхүү Варшав хотод л метро бий. Харин Люблин, Гдын, Тыхы хотуудад л троллейбус үйлчилгээнд явдаг аж. Гэхдээ энд нийтийн тээвэр сайтар хөгжсөн тул автобуснууд нь шөнийн цагаар ч үйлчилдэг чиглэлүүд бий. 

 

5) Католик сүм нь гэрлэгсдийг адислаад зогсохгүй гэрлэлтийг бүртгэх албан ёсны эрхтэй. Тиймээс хүмүүс албан ёсны гэрлэлт бүртгэлийн газарт биш сүмд гэрлэлтээ батлах нь олонтаа.

 

6) Польшийн нийслэл Варшав хот Дэлхийн хоёрдугаар дайны явцад бараг бүхэлдээ нуржээ. Дайн дууссаны дараа энэ хотыг бүрэн сэргээн босгосон байна. Энэ хотод Винни Пухын хөшөө байдаг.

Тахир ой Caption

7) Польш улс ойгоороо алдартай. Энэ улсын нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Мөн энд жуулчдын анхаарлыг ихээр татдаг Тахир ой буюу модод нь мурий ургасан ой байдаг.  Түүнчлэн Польшийн экологийг сайтар хамгаалсны ачаар хотын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хэрэмнүүд сүлжилдэж байх бол голын дээгүүр нь цахлай нисэж байдаг аж.

 

8) Польшийн хүн ам 38,5 сая. Харин энэ нь нийт польшчуудын 70 хувь аж. Үлдсэн 18 сая польш хүн Европт тархан суурьшсан байдаг гэнэ. Баруун Европт 4,3 сая, Зүүн Европт 1,5 сая, Америкт 12,5 сая польш хүн оршин суудаг аж.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бат3:
яваач, зайлаач оркоо
2023-04-30
Yu genee...tanii alsiin haraa denduu but denduu SOHOR Yuma....ha ha hi hi ho ho
2023-04-26
Польш сайхан орон шүү
2023-04-25
Зочин:
Европ хүн болж төрөх минь яав даа.
2023-04-25
бат3:
яваач, зайлаач оркоо
Yu genee...tanii alsiin haraa denduu but denduu SOHOR Yuma....ha ha hi hi ho ho