Дөрөвдүгээр сарын 22-нд тохиодог Эх дэлхийн өдрөөр The Hu хамтлагийн монгол рокерууд "Байгаль эх" дууныхаа шинэ хувилбарыг танилцуулж, Монгол 12 мянган мод тарихаар болсноо зарласан гэж АВС мэдээлжээ. The Hu хамтлаг "Байгаль эх" синглээ англи хэлний орчуулагтайгаар танилцуулсан бөгөөд энэ дуу шинэ цомогт нь багтах юм байна.
"Дэлхийн хүн бүр ээжтэй, энэ дуу нь эх хүүхдийн харилцаа, хүн, дэлхийн харилцаатай адил байдаг талаар өгүүлсэн. Газар дэлхий бол биднийг энэ ертөнцөд авчирсан мөн л бидний эх. Монголчууд ээжийгээ ихээхэн хайрлаж, хүндэлдэг, эхийн хайр хязгааргүй тул ээж нь бие барсны дараа ч сүнс нь үр хүүхдээ хамгаалдаг гэдэгт бид итгэдэг " хэмээн The Hu хамтлагийнхан өгүүлжээ.
Мөн хамтлагийн логоны хэлбэртэйгээр 12 мянган мод суулгах ажлыг эхлүүлэхээр болсон байна. Энэ ажлыг санхүүжүүлэхэд туслах зорилгоор мод худалдан авах боломжийг шүтэн бишрэгчдэдээ олгох гэнэ. Мод хэрхэн худалдан авч, энэ ажилд оролцох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ойрын үед зарлах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |