Оросын дронууд Киев рүү довтолжээ
Пүрэв гарагийн шөнө Украины нутаг дэвсгэр даяар агаарын түгшүүр дуугарчээ. Энэ нь Оросын дронууд дахин довтолсонтой холбоотой байсан талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Пүрэв гарагийн шөнө Украины нутаг дэвсгэр даяар агаарын түгшүүр дуугарчээ. Энэ нь Оросын дронууд дахин довтолсонтой холбоотой байсан талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Америкийн Google корпораци хиймэл оюун ухааныг сурталчилгаа бүтээдэг болгож сургахаар зэхэж байгаа гэнэ. Ингэснээр Google компани томоохон маркетинг агентлагуудтай өрсөлдөхөөр төлөвлөж байгаа гэж Google корпорацийн дотоод эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Financial Times сонин мэдээлсэн байна.
Ийнхүү Японы Ерөнхий сайдад халдсан хэрэгт буруутгагдаж байгаа эр өнгөрсөн онд сонгуулийн системтэй холбоотойгоор Засгийн газрынхаа эсрэг шүүхэд зарга мэдүүлж байжээ. Энэ талаар Nippon.com мэдээлсэн байна.
Энэ нисдэг машин 1,5 сая долларын үнэтэй, ийм машинтай болсон үед нисгэгч болон ангар түрээслэхэд нэмэлт зардлууд гарах аж. Японы Осака хотод болох Экспо 2025 үзэсгэлэнгийн үеэр нисдэг машиныг нийтэд борлуулах зорилгоор танилцуулахаар төлөвлөж байгаа аж.
G7-ийн орнууд, Европын холбоо болон Австрали улс Оросын газрын тосонд үнийн тааз тогтоосны улмаас 2023 оны нэгдүгээр улиралд Оросын газрын тосны экспорт 35 хувиар унажээ.
Оросын Омскийн оршин суугчид болох Владимир Сергеев болон Антон Жучков нарт 8-10 жилийн хорих ял оноожээ. Тэднийг алан хядах ажиллагаанд бэлтгэсэн хэрэгт буруутай хэмээн үзсэн талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Украины нийслэл Киев хотын зөвлөл Оросын Элчин сайдын яамтай хийсэн газар түрээслүүлэх гэрээг цуцалжээ. Энэ талаар Киев хотын дарга Виталий Кличко Телеграм сувагтаа бичсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн, төрийн эрх мэдлийн төлөөх хүчний байгууллагуудын хоорондын мөргөлдөөн энгийн иргэдийн амь насыг хохироосоор байна. Тусгайгийнхан (RSF) болон Засгийн газрын хүчнийхнийг мөргөлдөөнөө зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг олон улсын зүгээс уриалж байгаа ч аль ч тал бууж өгөх бодолгүй байгаа аж.
Украины гэрэл зурагчин Евгений Малолетка 2022 оны World Press Photo уралдааны шагнал хүртжээ. 2022 оны гуравдугаар сард Оросын цэргүүдийн бүслэлтэд орсон Мариуполь хотод авсан түүний гэрэл зургийг оны шилдэг зургаар тодруулсан гэж "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Түүний өгүүлснээр, энэ хэрэг дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болжээ. Үүний дараа ОХУ-ын Элчин сайдын яам Канадын Гадаад хэргийн яам руу ноот бичиг илгээн, Оросын дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хангахыг шаардсан гэнэ.
Өмнөд Солонгосын Ульсан хотоос холгүйхэн Оросын загас агнуурын хөлөг онгоц шатжээ. Энэ талаар Эргийн хамгаалалтаас авсан мэдээлэлтэйгээр Ёнхап агентлаг дамжуулсан байна.
Үүний дараа Алек Болдуиныг санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгах шүүх ажиллагаа эхэлсэн. Мөн энэ хэрэгт жижиг хэрэглэл хариуцсан менежер ч татагдаж байлаа. Харин хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа Rust киноны зураг авалтыг дахин эхлүүлжээ.
Илон Маск ч компанийнхаа ажилтнуудад амжилт гаргасанд нь баяр хүргээд, хэдэн сарын дараа дахин шинэ туршилт хийнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн компанийн инженер Кейт Тайс пуужин болон хөлөг онгоц сансрын буудлаас энэ удаад хөөрсөн гэдэг нь л гол нь байсан хэмээн Ройтерс агентлагт ярьсан байна.
Оросын Белгород хотод пүрэв гарагийн 22.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болжээ. Үүний дараа хотын гудамжны уулзвар дээр асар том нүх үүсэж, хэд хэдэн машин эвдэрсэн бол дэлбэрэлтийн хүчинд шидэгдсэн нэг машин дэлгүүрийн дээвэр дээр унасан талаар Медиазона мэдээлсэн байна.
Дэлхийн найм дахь Леголенд Хятадад нээгдэхээр болжээ. Тодруулбал, Шэньжэнд 2024 онд Леголенд хүрээлэн нээгдэнэ гэж South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Хятадад нэгэн эр их сургуулийн оюутнууд руу хүйтэн зэвсэг ашиглан халдсан хэрэг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гарчээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 18-нд Хятадын нийслэл Бээжин дэх нэгэн эмнэлэгт гал гарсны улмаас олон хүн амиа алдсан талаар Хятадын Төв телевиз мэдээлснийг бид дамжуулж байсан. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотын "Чанфэн" эмнэлгийн зүүн жигүүрт дөрөвдүгээр сарын 18-ны 13.00 цагт гал гарсан байна.
Загасны мах хиймлээр гарган авсан Stakeholder Foods компани нь махан бүтээгдэхүүнийг лабораторийн нөхцөлд гарган авдаг аж. Энэ компани төрөл бүрийн принтертэй бөгөөд үүнийгээ мах үйлдвэрлэхэд ашигладаг юм байна.
Нэгээс 12 настай, эдгэрэшгүй хүнд өвчинтэй хүүхдүүдэд эвтанази хийх боломжийг олгохын тулд эвтаназийн журмаа өргөжүүлж байгаагаа Нидерланд зарлажээ. Энэ талаар The Epoch Times сонин мэдээлсэн байна.
Энэ оны тавдугаар сарын нэгнээс Эрхүү-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний аяллын тоо нэмэгдэнэ гэж ОХУ-ын Холбооны зорчигч тээврийн компани мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ.