Уран эсэргүүцэгчдийн солиорол дээд цэгтээ хүрэв

Сүүлийн жилүүдэд ураны хайгуул, олборлолтод иргэдийн эсэргүүцэл нэмэгдэж, энэ нь Монголын эдийн засгийн өсөлтийг чөдөрлөж байна. Монголд олборлолтын шатанд шилжих боломжтой ураны томоохон ордууд, тухайлбал, Дорноговь аймаг дахь “Дорнод”, “Гурванбулаг”, “Зүүнбаян” зэрэг ордууд олон жилийн турш судлагдсан. Гэвч эдгээр төслүүдийг эсэргүүцэгчид байгаль орчинд хортой, хүний эрүүл мэндэд аюултай гэх ор үндэсгүй шалтгаанаар тасралтгүй эсэргүүцэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээх нөхцөлийг бүрдүүлж байна.
Бүр сүүлдээ уран эсэргүүцэгчдийн солиорол дээд цэгтээ хүрч уранаас болж ургийн гажигтай хүүхэд Казахстанд төрлөө гэх худал мэдээлэл тарааж, орон нутгийн иргэдийг айдаст автуулж явна. Олон улсад уранаас болж, ургийн гажигтай хүүхэд төрсөн гэх шинжлэх ухааны үндэслэлтэй, батлагдсан тохиолдол байдаггүй. Харин манайхны хэдэн ‘’галзуучууд’’ шиг нөхөд шинжлэх ухааны эсрэг зогсож солиордог тохиолдлууд бий. Казахстан улсад уранаас болж ургийн гажигтай хүүхэд төрсөн гэх мэдээлэл нь Тик Ток платформ дээр тавигдсан зураг бөгөөд ийм хүүхэд төрсөн гэх албан ёсны баталгаат мэдээлэл олон улсын хэвлэлд огт гараагүй байна.
Уран битггий хэл уул уурхайн олборлолт огт хийгддэггүй, аялал жуулчлалын салбараар төсвөө бүрдүүлдэг арлын жижигхэн улсад ч ургийн гажигтай хүүхэд төрөх тохиолдол бий.
Тиймээс Монгол Улсын эрх ашгийн эсрэг зогсож, зориудаар худал мэдээлэл тарааж, мэдээллээс хол иргэдийн тархийг угаах гэж оролдож яваа хэсэг бүлэг нөхдийг хууль хүчний байгууллага шалгах л хэрэгтэй болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ