Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Суданд гурав хоногийн эвлэрэл зарлав
2023-04-25

Суданд байдал хурцдаад 10 дахь хоногтойгоо золгож байна. RSF буюу тусгайгийнхан болон армийнхны эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас хоёр тал хоорондоо мөргөлдөж, энгийн иргэд амиа алдсаар байгаа юм. Олон улсын зүгээс Суданы сөргөлдөгч талуудыг гал зогсоож, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалсан ч талууд аль аль нь сөргөлдөөнийг зогсоохыг хүсэхгүй байв. Харин дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс гурав хоногийн эвлэрэл зарлажээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Судан дахь мөргөлдөгч талууд орон нутгийн цагаар мягмар гарагт шилжих шөнөөс эхлэн гурван өдрийн эвлэрэл зарлахыг зөвшөөрсөн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна. 

 

Энэ нь мөргөлдөөн эхэлснээс хойших гурав дахь удаагийн эвлэрэл бөгөөд өмнө нь хоёронтаа гал зогсоохоор тохиролцож байсан ч талууд энэ амлалтаа зөрчиж байв. ВВС агентлагийн мэдээлснээр, энэ удаад гал үнэхээр зогсоно гэж үзэх ямар үндэслэл байгаа талаар Блинкен тайлбарлаагүй аж.

 

Гагцхүү 48 цагийн хэлэлцээрийн дүнд эвлэрлийн гурав хоногийг зарлахаар болсон гэж Блинкен мэдэгдсэн байна. Энэ хэлэлцээрт АНУ болон Саудын Араб зуучлагчаар оролцсон гэж Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ. 

 

Суданы тусгайгийнхан Блинкений мэдэгдлийг батлаж, гал зогсооход бэлэн гэдгээ мэдэгдсэн бол үүнээс хоёр цагийн дараа Суданы арми эвлэрэл эхэлснийг батлан, түүнийг мөрдөнө гэж Фейсбүүк дэх хуудсандаа бичсэн байна.

 

Судан дахь хүчний байгууллагуудын мөргөлдөөний улмаас 420 гаруй энгийн иргэн амиа алдаж, 3,7 мянган хүн шархадсан талаар НҮБ пүрэв гарагт мэдээлж байлаа. Суданы нийслэл Хартум хотод тулаан өрнөж байгаагийн улмаас хотын оршин суугчид гэрээс гарах боломжгүй болж, тэдний хүнс, усны нөөц дуусан, хүнд нөхцөл байдалд амьдарч байгаа аж. Зарим газарт ус дамжуулах хоолой эвдэрсний улмаас усгүй болсон хүмүүс Нил мөрнөөс ус авч байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Мөн Хартум хот төдийгүй судан даяар интернет доголдсон, тасарсан байгаа гэнэ. NetBlock сүлжээний мониторингийн группийн мэдээлснээр, Суданд интернет ашиглалт өмнөх үзүүлэлтийн ердөө хоёр хувийг эзлэж байгаа бол ням гарагаас эхлэн Хартум хотод интернет бүрэн тасарсан байна. 

 

АНУ-ын зарласан эвлэрлийг талууд мөрдвөл энгийн иргэд хотоос гарах боломжтой болох юм. Түүнчлэн гадаадын орнууд Суданаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх боломжтой болно гэж найдаж байгаа аж.

 

Эргэн сануулахад, тусгайгийнхан болон армийн хоорондын мөргөлдөөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, Суданы армийн командлагч, мөн Суданыг удирдаж байгаа генерал Абдель Фаттах аль-Бурхан болон тусгай хүчний генерал Мохамед Хамдан Дагало нарын хувийн сөргөлдөөн энэ байдалд хүргэсэн аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Африк сөнөөсэй
2023-04-25