Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Бээжинд шатсан эмнэлэг хууль бусаар ажиллаж байжээ
2023-04-24

Өнгөрсөн долоо хоногт Хятадын нийслэл Бээжин хотод байх нэгэн эмнэлэгт гал гарсны улмаас олон ахмад настан амиа алдсан хэрэг гарсан. Шалгалтын явцад энэ эмнэлэг хууль зөрчсөн нь тогтоогджээ. 

 

Тодруулбал, гал гарсан эмнэлг нь ахмадын асрах газрыг хууль бусаар ажиллуулж байсан аж. Бээжингийн ахмад настнуудыг асрах Фуканшоу төв 2019 оноос эхлэн Чанфэн эмнэлэгтэй хамтран ажиллах болжээ. Өндөр настнуудыг Чанфэн эмнэлэгт байрлуулж, харин Фуканшоу төвд үйлчлүүлэгчдийг татах сурталчилгааны арга хэмжээ явуулдаг байжээ. 

 

Ийнхүү хамтран ажиллахдаа иргэний хэрэг хариуцсан зохих хэлтэст бүртгүүлээгүйн улмаас Хятад дахь ахмадын асрах байранд тавигдах барилга, галын аюулгүй байдал болон хүнсний аюулгүй байдлын шалгалтууд хийгдээгүй байна. Тиймээс энэ хоёр байгууллагыг хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа аж. 

 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Чанфэн эмнэлэгт гарсан галын улмаас 29 хүн амиа алдсан бөгөөд эдгээр хүмүүс бүгд 70 -аас дээш насныхан байжээ. Энэ хэргийн улмаас эмнэлгийн ерөнхий эмч  зэрэг нийт 12 хүнийг саатуулсан байна. Галын шалтгааныг 60 хоногийн дотор тогтоохоор ажиллаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин