Оросын цэргүүд "тусгай цэргийн ажиллагааны бүсэд" Т-14 "Армата" танк ашиглаж эхэлсэн талаар РИА Новости холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.
"Оросын цэргүүд Украины байршлууд руу гал нээх зорилгоор шинэ "Армата" танкууд ашиглаж эхэлсэн. Шууд давшилтын ажиллагаанд хараахан оролцоогүй" гэж эх сурвалж өгүүлсэн байна.
Т-14 танкийг Оросын армийн Т-72, Т-90 танкуудын оронд зэвсэглэлд нэвтрүүлэх зорилготой боловсруулж эхэлсэн. Энэ танкийг бүтээх ажил 2010 онд эхэлж, 2019 онд Оросын Батлан хамгаалах яамны эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд улсын туршилтад оруулж байлаа. Улмаар 2021 оноос эхлэн үйлдвэрлэж эхэлсэн юм.
Г.Бямбасүрэн