“Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо” байгуулна

“Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо”  байгуулна

Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална", хорин тавдугаар зүйлийн 1-д "Улсын их хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ", мөн зүйлийн 1-ийн 8/-д "хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах" онцгой бүрэн эрхтэй гэж заасан. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын байнгын хороо, түүний бүрэлдэхүүнд дэд хороодыг байгуулан ажиллуулдаг. Төрийн /Засгийн газрын/ албадлагын хамгийн хүчтэй арга хэрэгсэл, иргэний эрхийг ноцтой хязгаарладаг эрх мэдэл бол хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх чиг үүрэг, ажиллагаанд зориулагдан гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудад хуулиар олгогдсон эрх хэмжээнүүд байдаг.

Төрийн энэ арга хэрэгсэл, эрх мэдлийг иргэний эрх, хуулийн засаглал талаас бүрэн дүүрэн хянах нь ардчилсан парламентын гол зорилтуудын нэг төдийгүй Үндсэн хуульд заасан эрх мэдэл хуваарилалт, түүний хяналт тэнцлийг хэрэгжүүлэх үндсэн механизм болдог.

Монгол Улсад үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Тагнуулын байгууллага, Зэвсэгт хүчин, харин хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хууль сахиулах болон мөрдөн шалгах, ял эдлүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/ явуулж байна. Гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-г үр дүнтэй явуулах ашиг сонирхолын үүднээс түүнийг нууц далд хэлбэрээр зохион байгуулдаг ба энэ байдал нь иргэд олон нийтийн зүгээс татвар төлөгчдийн мөнгөөр явуулж байгаа энэхүү ажиллагаа нь өөрийн болон хэн нэгний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж байгаа эсэх, гүйцэтгэх ажиллагаагаар олж авсан мэдээллүүд өөр зорилгоор ашиглагдаж байгаа эсэх, уг ажиллагаанд хууль дээдлэгдэж байгаа эсэхэд үргэлж анхаарал хандуулж мөн эргэлзээ, хардлага дагуулж байдаг. Гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/ нь өндөр түвшний нууцлал шаарддаг тул эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа төрийн бусад байгууллагатай адилаар нээлттэй тайлагнах боломжгүй. Нээлттэй тайлагнах боломжгүй байдал нь энэ байгууллагуудын явуулж буй гүйцэтгэх ажил хуулийн хүрээнд явагддаг эсэх, хүний эрхэд хууль бусаар халддаггүй эсэхэд бүрэн дүүрэн эргэлзээ тайлах хариулт авах Улсын Их Хурлын хяналтаас гадна байх үндэс болохгүй. Тиймээс гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/ явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, чиг үүргийг оночлох хэрэгцээ, нийгмийн шаардлага өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй тухай хууль санаачлагч үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөн шалгах нууц ажиллагаа хэмээх эрх зүйн ойлголт бий болж, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор нууц далд аргаар явуулах зарим төрлийн гэмт хэрэг илрүүлэх, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх арга хэрэгсэлийг хуульчилсан. Ингэснээр уламжлалт “гүйцэтгэх ажил” гэх ойлголтын хүрээнд явагддаг байсан олон төрлийн ажиллагаа гэмт хэргийг илрүүлж нотлох хууль ёсны арга хэрэгсэл болсон байна.

Харин үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах нууц ажиллагаанд тавих Улсын Их Хурлын хяналтын зохицуулалт тодорхой бус үлдэж, гадаад бодлого, аюулгүй байдлын талаас гүйцэтгэх ажлыг харсан уламжлалт хандлага Улсын Их Хурлын хяналт, түүн дотороо хүний эрхийн хяналтын зохион байгуулалтыг оновчгүй, үр нөлөөгүй, гажуудсан байдалтай болгосон гэж үзэж буй. Иймд Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн Байнгын хороо, түүний харьяан дахь Тусгай хяналтын дэд хорооны эрхлэх асуудлыг ялган зааглаж, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой тагнуулын болон цэргийн тагнуулын /гүйцэтгэх ажил/ үйл ажиллагаанд тавих хяналтаас хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажил дахь хүний эрх, хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтын чиг үүргийг салган тусгаарлах шаардлагатай байна. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагаан дахь гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-ын хуулийн биелэлтийг хянах асуудлыг мэргэжлийн Байнгын хороо болох Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, тусад нь Улсын Их Хурлын хяналтын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дэд хороо байгуулах үндэслэл, шаардлага үүссэн гэж үзэж байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/-д заасан “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” бүрэн эрхийг хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороог ажиллуулахаар тусгана. Тус дэд хороо байгуулагдсанаар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих чиг үүргийг нарийвчлан тагнуулын болон цэргийн тагнуулын байгууллагаас явуулсан гүйцэтгэх ажилд тавигдах Улсын Их Хурлын хяналтыг Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллах тусгай хяналтын дэд хороо, хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-д тавих Улсын Их Хурлын хяналтыг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд ажиллах тусгай хяналтын дэд хороо хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилна. Энэ хүрээнд Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.4, 27.5.1 дугаар зүйлд өөрчлөлт орж, 27.5.6 гэсэн хэсэг нэмэгдэнэ. Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар Энэхүү хуулийн төслийг баталсанаар хоорондоо эрс ялгаатай үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор явуулдаг тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажил болон хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор явуулдаг мөн энэ хүрээнд ял эдлүүлэх ажиллагааны хүрээнд хэрэгжүүлдэг гүйцэтгэх ажил /мөрдөн шалгах нууц ажиллагаа/-д тавих парламентын хяналтын ялгаатай эрх зүйн дэглэм, хяналтын тогтолцоо бүрэлдэнэ. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор явуулдаг гүйцэтгэх ажил, нууц мөрдөн шалгах ажиллагаа, ял эдлүүлэх ажиллагааны явцад хэрэгжүүлж буй гүйцэтгэх ажилд парламентын хяналтыг Улсын Их Хуралд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд цогц байдлаар хэрэгжүүлсэнээр Үндсэн хуулиар иргэнд олгогдсон эрх, эрх чөлөөг хамгаалах парламентын хяналтын механизм бүрэлдэнэ.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн, Үндсэн хуулиар олгогдсон Улсын Их Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн, Үндсэн хуулиар хамгаалсан иргэний эрх, эрх чөлөөнд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, албан тушаалтан хуулиар халхлан халдах явдлаас хамгаалсан эрх зүйн зохицуулалт болж байгаа нь тус хуулийн нийгэм, хууль зүйн үр дагавар болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсантай холбоотойгоор Цагдаагийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуульд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулна. Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар Улсын Их Хурлын бүрэлдэхүүнд “Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо” байгуулагдана. Тус дэд хороог байгуулахад шаардагдах төсөв, зардлын тооцоог Улсын Хурлын бусад дэд хорооны жишгийг харгалзан тооцож гаргасан ба өөр нэмэлт зардал, эдийн засгийн үр дагавар үүсэхгүй гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

azaa:
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал Канадын банктай info@ibcunit.com хаягаар холбогдож тусламж авах боломжтой. Бүх зүйлд баярлалаа.
2025-04-23
OYUN:
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

Wendy Taylor:
My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Capital Crypto Recover employs the best latest tools and ethical hacking techniques to help you recover lost assets, unlock hacked accounts, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, i lost wallet and hacked accounts. I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact email Capitalcryptorecover@zohomail.com OR Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recovercapital@cyberservices.com His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1