Японы Гадаад хэргийн яам Судан дахь Элчин сайдын яамаа түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ. Энэ талаар Японы Гадаад хэргийн яам мягмар гарагт мэдэгдсэнийг Kyodo дамжуулсан байна.
"Аюулгүй байдлын тал дээр нөхцөл байдал нэн хурцдаж байгаатай холбоотойгоор Элчин сайдын яамны бүхий л мэргэжилтнийг Жибути улс руу нүүлгэн шилжүүлсэн. Судан дахь ЭСЯ-ыг түр хааж, Жибутид түр консулын хэлтэс нээн ажиллуулж байна" хэмээн Японы Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Суданд тусгайгийнхан болон армийнхан хоорондоо мөргөлдөж, нөхцөл байдал нэн хүнд байгаа тул улс орнууд иргэдээ энэ улсаас татан авч байгаа юм. Япон улс ч мөн 45 иргэн болон тэдний ар гэрийг Суданаас цэргийн онгоцоор нүүлгэн шилжүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |