Тавдугаар сарын есний өдөр Орост Ялалтын баяр тэмдэглэдэг. Энэ жил Ялалтын баяраар Кыргызстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров Москвад айлчлах бөгөөд тэрбээр энэ баярт оролцох цорын ганц гадаад улсын тэргүүн болно гэж "Ведомости" мэдээлжээ.
Ведомости сонин дипломат эх сурвалж болон Оросын Ерөнхийлөгчийн захиргаатай ойр эх сурвалжуудаас аван Садыр Жапаров Москвад айлчилна гэж мэдээлсэн бол айлчлалын талаарх албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа юм. Сэтгүүлчид энэ талаар Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Песковоос тодруулахад тэрбээр хариулт өгөөгүй байна.
Өнгөрсөн оны тавдугаар сарын есний өдөр болсон цэргийн парадад гадаадын төрийн тэргүүнүүд оролцоогүй бөгөөд энэ нь шинэ үеийн түүхэн дэх анхны ийм тохиолдол болсон юм. Энэ парад Орос Украин руу халдсанаас хоёр сар гаруйн дараа болсон тул нэг ч орон Оросыг зориогүй. Мөн Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Песков тухайн үед мэдэгдэл хийхдээ, гадаадын зочид төлөөлөгчийг уриагүй хэмээн онцолж, "тэгш ой биш учраас төрийн тэргүүнүүдийг уриагүй" хэмээн тайлбарлаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |