ОХУ-д төмөр зам дэлбэлсэн хэрэг дахин гарчээ
Украинтай залгаа хилээс холгүй орших, Оросын Брянск мужийн төмөр зам дээр дахин дэлбэрэлт болжээ. Мужийн захирагч Александр Богомазын мэдэгдсэнээр Снежетская өртөөний бүсэд тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн аж.
Украинтай залгаа хилээс холгүй орших, Оросын Брянск мужийн төмөр зам дээр дахин дэлбэрэлт болжээ. Мужийн захирагч Александр Богомазын мэдэгдсэнээр Снежетская өртөөний бүсэд тэсрэх төхөөрөмж дэлбэрсэн аж.
Рашизм гэсэн нэр томъёо нь өнөөгийн утгаараа 2008 онд Гүрж рүү Оросын цэргүүд түрэмгийлсний дараа ихээхэн ашиглагдах болсон юм. Үүнээс хоёр жилийн дараа Украины сэтгүүлч Остап Крывдык "рашизм"-ыг Оросын Холбооны Улсын эрх баригч дэглэмийн үзэл суртал хийгээд практик хэмээн тодорхойлж байв.
Британийн эрдэмтэд хавдрын өвчнийг эрт шатанд нь нарийн оношлохын тулд хиймэл оюун ухаан ашиглажээ. Туршилт хийхийн тулд уушгинд нь хавдар үүссэн 500 орчим өвчтөний компьютер томограф зургийг ашигласан байна.
1950-иад онд Форт Кейрас цайзыг хүүхдийн зуслан болгож ашиглаж байсан бол 1967 оноос иргэний зориулалттай болжээ. Одоо энэ нь нэг гэр бүлд хамаардаг, музей, хурим зохион байгуулах зорилгоор ашиглагддаг болсон байна. Зуны цагаар жуулчид ихээр зорьж ирдэг энэ цайз Прованс-Альп, Номин эргийн бүсэд, уулсын дунд оршдог аж.
Бахмутыг эзлэх тулаанд аль аль тал төдийлөн дорвитой үр дүн гаргаагүй өдийг хүрсэн. Энэ тулаанд оролцож байгаа Вагнер компанийн хөлсний цэргүүд зэр зэвсгийн хомстолд орсон тул хотоос ухрахаар болжээ. Энэ талаар Вагнер компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, хүн амын гар дээр байгаа зэвсгийн тоог бууруулах, ингэснээр галт зэвсэг, ашиглан үйлдэх хүчирхийллийн гэмт хэргийн тоог бууруулах зорилгоор зэвсгийг бэлгийн картаар солих хөтөлбөр зарлажээ.
Америкийн эрх баригчид шинээр зээл авах шаардлагатайг онцолж байгаа бөгөөд татварын орлого төсөөлж байснаас бага орсон, харин засгийн газрын зардал төлөвлөгөөнөөс хэтэрсэн тул ийм алхам хийх шаардлагатай байгаа аж. Улсын өрийн таазыг нэмэх нь АНУ-ын хувьд хэвийн үзэгдэл юм. 1960 оноос хойш 78 удаа өрийн таазыг нэмэх шийдвэр гаргаж байв.
Тавдугаар сарын зургааны бямба гарагт Их Британид III Чарльз хааныг сэнтийд залах ёслол болно. Энэ ёслолд дэлхийн 203 орны зочид оролцохоор болсон талаар Букингемийн ордон мэдээлжээ.
АНУ руу зорих гадаад улс орны иргэд коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамрагдсан байх шаардлагыг Америкийн эрх баригчид тавьж байсан. Энэ журмыг тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цуцлахаар болжээ.
Энэ хүрээлэн өдөр бүр 10.00-22.00 цагийн хооронд зочдыг хүлээн авах юм байна. Одоогоор тасалбарыг цахимаар худалдаалж эхлээгүй, гагцхүү касснаас худалдаж авах бөгөөд насанд хүрэгчид 95 дирхам, хүүхэд 75 дирхамаар үзэх боломжтой аж.
Хунань мужийн 36 настай Лю гэх эр мэс заслын аргаар тусгай чип суулгуулсан Хятадын анхны оршин суугч болжээ. Хүний биед чип суулгаж, архины хамаарлаас нь эмчлэх эмнэлзүйн туршилтыг НҮБ-ын Мансууруулах бодисын хяналтын олон улсын зөвлөлийн дэд ерөнхийлөгч асан Хао Вэйн удирдлага дор хийж байгаа аж.
АНУ болон НАТО-ийн гишүүн болсон Финланд улс хоёр талт батлан хамгаалахын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж байгаа талаар Финландын хэвлэлүүд мэдээлжээ.
Америкийн хард-рок урсгалын томоохон төлөөлөгч гэгддлэг Aerosmith хамтлаг сүүлчийн тоглолтоо хийж, тайзаа орхих болсон талаараа зарлажээ. Энэ талаар Rhe Mirror мэдээлсэн байна.
Украинд дайны байдал болон дайчилгааг дахин гурван сараар сунгах саналыг тус улсын Ерөнхийлөгч Зеленский парламентад оруулжээ. Энэ талаар "Украины үнэн" сонин мэдээлсэн байна.
Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэн он гарснаас хойш тэмцэж байгаа францчууд тавдугаар сарын нэгний өдрийг тохиолдуулан дахин өргөн цар хүрээтэй жагсаал зохион байгуулж, энэ үеэр олон хүн баривчлагдсан таалар Франц Пресс агентлаг мэдээлжээ.
Брянск муж нь Украин болон Беларусьтай хиллэдэг. Төмөр зам дэлбэлсэн хэрэг нь Украины талынхан хорлон сүйтгэх ажиллагаа явуулсантай холбоотой гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.
АНУ-ын Иллинойс мужид шороон шуурга дэгдсэний улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, 100 орчим машин мөргөлджээ. Энэ ослын улмаас олон хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн талаар орон нутгийн цагдаагийн газар мэдээлснийг АВС дамжуулсан байна.
Интерполын энэ удаагийн ажиллагаа нь түүхэн дэх хамгийн том ажиллагаанд тооцогдож байна. Олон улсын хэмжээнд ийнхүү хамтран ажилласан нь томоохон сүлжээ гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйл ажиллагааг ихээхэн сааруулах эерэг талтай гэж шинжээчид үзэж байгаа юм. Тухайлсан орны цагдаа, хүчний байгууллагууд дангаар ажиллахад хүч хүрэлцэхгүй, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд цагдаагаас хүч давуу байдлаараа хяналтаас гарах тохиолдол олон гарч байв.
Канадчууд хачирхалтай тэмцээн, наадам зохион байгуулдгаараа алдартай. Үүний нэг нь үсээ хөлдөөх наадам. Оролцогч нь хүйтэн усанд толгойгоо дүрж гаргаж ирээд үсээ хөлдөөнө. Үс нь хамгийн хачирхалтай, өвөрмөц содон байдлаар хөлдсөн хүн тэмцээний ялагч болдог.
Өмнөд Солонгосын төрийн тэргүүн энэ дууг дуулсан нь төрийн үдшийн зоогийн зочдоос ихээхэн талархал хүлээсэн байна. Түүнийг дуулж дууссаны дараа American Pie дууны зохиогч Дон Маклины гарын үсэгтэй гитарыг Байден Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид бэлэглэжээ.