БНХАУ Орос, Францад сарны хөрсний дээж бэлэглэжээ. Хятадын Сансрын өдөрт зориулан ийм бэлэг барьсан талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Сансрын өдөрт зориулан Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон Францын Ерөнхийлөгч Эммануль Макрон нарт сарны хөрсний дээжийг бэлэглэсэн байна. Путин энэ бэлгийг 2022 оны хоёрдугаар сард Бээжингийн олимпын нээлтэд оролцох үеэрээ хүлээн авсан бол Макроныг 2023 оны дөрөвдүгээр сард Хятадад айлчлах үеэр түүнд сарны хөрсний дээжийг бэлэглэжээ.
Сансрын эрдсийг "Чанъэ-5" сансрын хөтөлбөрийн үеэр саран дээрээс авсан байна. Дээжийн жин нь 1,5 грамм бөгөөд эрдэм шинжилгээнд ашиглагдах зориулалттай аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |