Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Дэлхийн орнуудын цэргийн зардал эрс өсжээ
2023-04-25

ОХУ Украин руу халдсан нь хүйтэн дайн дууссанаас хойших гучин жилийн түүхэнд анх удаа Европын орнууд цэргийн зардлаа хамгийн ихээр өсгөх шалтгаан болжээ. Энэ талаар Стокгольмын энх тайвны асуудлын судалгааны олон улсын хүрээлэнгийн тайланд өгүүлсэн байна. 

 

Европын орнуудад батлан хамгаалах зардал инфляцийг тооцон 13 хувиар нэмэгдсэн байна. Европын орнуудаас Батлан хамгаалах зардлаа хамгийн ихээр өсгөсөн нь Их Британи бөгөөд шинжээчдийн онцолсноор энэ улс Герман, Францаас илүү цэргийн зардалдаа их мөнгө төсөвлөдөг, түүнчлэн Украин руу зэвсэг нийлүүлдэг нь зардлаа нэмсэнд нөлөөлжээ.

 

Дэлхийн улс орнуудын цэргийн зардал өсөж, 2,24 их наяд долларт хүрсэн нь дэлхийн ДНБ-ийн 2,2 хувийг эзэлсэн байна. Энэ нь урьд хожид гарч байгаагүй үзүүлэлт гэж олон улсын хүрээлэнгийн тайланд онцолжээ. 

 

Өнгөрсөн онд зэвсэглэлдээ хамгийн их мөнгө зарсан улс нь АНУ, Хятад, Орос улс гэж тайланд өгүүлсэн байна. Харин Оростой дайтаж буй Украинд цэргийн зардал 640 хувиар өссөн бөгөөд үүнд Барууны олгож буй тусламжийг тооцоогүй аж. Энэ нь 1949 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Харин ОХУ 2022 онд өмнөх жилтэй нь харьцуулахад 9,2 хувиар их цэргийн зардал гаргажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин