БНХАУ ГАЗРЫН ТОСНЫ ШИНЭ ОРД ИЛРҮҮЛЭВ
БНХАУ-ын үндэсний оффшор газрын тосны корпораци (CNOOC) Өмнөд Хятадын тэнгист томоохон нээлт хийж, 100 сая тонноос давсан батлагдсан нөөцтэй газрын тосны шинэ орд илрүүлснээ зарлалаа. "Хуйжоу 19-6" хэмээн нэрлэгдсэн газрын тосны орд нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд хамааралгүй, харин эргээс 200 далайн миль буюу 370 км-ийн зайд, Хятадын эдийн засгийн онцгой бүсэд оршдог стратегийн ач холбогдолтой нөөц гэгдэж байна.