“Google” хиймэл оюун ухааны “Gemini 2.5 Pro”-г танилцуулав

Google хамгийн ухаалаг загвараа танилцууллаа. “Google” компани өөрийн хамгийн дэвшилтэт хиймэл оюуны загвар болох “Gemini 2.5 Pro”-г олон нийтэд танилцууллаа.
Тус загвар нь өмнөх хувилбаруудаас илүү ухаалаг, нарийн шийдэлтэй байхаас гадна хэрэглэгчдэд илүү бодит, баталгаатай хариулт өгөх чадвараараа онцлог юм. “Gemini 2.5 Pro”-гийн гол давуу тал нь асуудалд задлан шинжилгээ хийж, учир шалтгааныг нарийвчлан бодох чадвар юм.
Өгөгдөл боловсруулах, программчлах, цогц шийдлүүд гаргах тал дээр илүү хүчирхэг болсон нь хэд хэдэн сорилтоор батлагдаад байна. Тус загвар нь код бичих, вэб хөгжүүлэлт хийх, программын алдаа засварлах чиглэлээр хиймэл оюуны бусад загваруудаас өндөр үнэлгээ авчээ. Техникийн хувьд “Gemini 2.5 Pro” нь 1 сая токены контекст ойлгох чадвартай бөгөөд “Google” ойрын хугацаанд үүнийг 2 сая токен хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор уг загвар туршилтын шатанд байгаа бөгөөд зөвхөн төлбөртэй захиалагчид болон хөгжүүлэгчид ашиглах боломжтой. Харин “Google” ойрын хугацаанд “Vertex AI” платформд нэвтрүүлсний дараа байгууллагын хэрэглэгчдэд зориулсан үнийг албан ёсоор зарлахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ