Д.Трамп сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зарлигт гарын үсэг зурав

Д.Трамп сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах зарлигт гарын үсэг зурав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн тогтолцоог өөрчлөх, шударга үнэн зорилгоор “Сонгуулийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах тухай” зарлигт гарын үсэг зуржээ. Дональд Трампын гарын үсэг зурсан захирамжид аливаа иргэн сонгуульд саналаа өгөхдөө иргэний үнэмлэх буюу АНУ-ын иргэн гэдгээ заавал нотолно. Дональд Трампын энэхүү зарлиг АНУ-ын олон сая иргэнийг санал өгөх боломжгүй болгоно гэж ажиглагчид үзэж байна. Учир нь тус улсад иргэний үнэмлэх, паспорт зэрэг бичиг баримт авах хүндрэлтэй, олон иргэн албан ёсны бичиг баримтгүй байдаг тул саналаа өгөх боломж хязгаарлагдана гэж Ардчилсан намынхан анхааруулсаар иржээ. АНУ-ын конгресс өмнө нь иргэний бичиг баримтыг хуульчлах оролдлого хийсэн ч амжилт олоогүй. Үүнээс гадна Дональд Трампын зарлигт шуудангаар санал өгсөн тохиолдолд саналын хуудсыг зөвхөн сонгуулийн өдөрт багтан хүлээн авна гэж заажээ. Одоогоор АНУ-ын 18 муж улс саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тодорхой хугацаанд хүлээн авах журмыг баримталж байгаа бөгөөд энэ өөрчлөлт шуудангаар санал өгөгчдийн эрхэд сөргөөр нөлөөлж болзошгүйг ажиглагчид сануулж байна.

Мөн Дональд Трамп АНУ-ын муж улсуудыг холбооны засгийн газартай хамтран ажиллахыг уриалжээ. Хэрэв муж улсуудын захиргаа Дональд Трампын уриалгыг хүлээж авахгүй бол санхүүжилт олгохгүй гэжээ. Гэвч АНУ-ын мужууд сонгуулийн өөрсдийн хуулиар явуулдаг тул муж бүрд хэрхэн сонгууль зохион байгуулагдах нь тодорхойгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ