ТҮЙМРИЙН УЛМААС 1300 ЖИЛИЙН НАСТАЙ СҮМ ШАТЖЭЭ

ТҮЙМРИЙН УЛМААС 1300 ЖИЛИЙН НАСТАЙ СҮМ ШАТЖЭЭ

БНСУ-д дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас учирч буй хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн байдлаар түймрийн улмаас 18 хүн амиа алдаж 19 хүн бэртсэн байна. Үүнээс гадна тус улсын түүхийн хосгүй үнэт өв болсон 1300 жилийн настай Гоүнса буддын сүм сүйджээ. Тодруулбал Гёнсанбүг аймгийн Уйсён хотод байрлах Гоүнса Буддын сүм бүрэн шатаж, зөвхөн ёслолын хонх нь л үлдсэн байна. Галд хайлаагүй үлдсэн сүмийн хонх бага зэргийн эвдрэлтэй, засварлах боломжтой гэж БНСУ-ын Буддын шашны Жогье урсгалын байгууллагаас мэдээлсэн юм. Мөн шатсан сүмийн сууринаас олдсон БНСУ-ын үнэт өвд бүртгэлтэй чулуун Будда тэргүүтэй эд зүйлсийг өөр сүмд шилжүүлжээ.

БНСУ-д дэгдээд буй ой хээрийн түймрийн хохирлыг одоогоор бүрэн тогтоох боломжгүй байгаа бөгөөд түймрийн голомтод 1000 гаруй гал сөнөөгч, цэрэг цагдаагийн байгууллагын алба хаагчид дайчлагдан ажиллаж байна.

Лхагва гарагийн байдлаар 17,398 га газар түймэрт өртөн шатжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэж буй Хан Дог Сү БНСУ-ын түүхэнд тохиож буй хамгийн том гамшгуудын нэг хэмээн онцолсон байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Бурхны сүмийг бурхан нь хамгаалсангүй дээ.
2025-03-26