БНХАУ ТАЙВАНИЙН АРЛЫН ОРЧИМД ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТ ХИЙВ

БНХАУ-ын зэвсэгт хүчин Тайвань арлын эргэн тойронд өнөөдрөөс эхлэн бүрэн хэмжээний цэргийн сургуулилалт явуулж эхэлснээ зарлалаа. Энэ тухай Хятадын Ардын Чөлөөлөх Армийн (ХАЧА) Дорнод бүсийн командлалын төлөөлөгч Ши И албан ёсоор мэдэгдэв.
Төлөөлөгч Ши И-гийн мэдээлснээр, энэхүү сургуулилтад ХАЧА-ийн хуурай замын цэргийн анги, пуужингийн цэргийн анги нэгтгэлүүд, Тэнгисийн цэргийн хүчний томоохон хөлөг онгоцууд, мөн Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд хүч нэмэн оролцож байгаа аж. Энэ нь Тайванийн эсрэг чиглэсэн Хятадын цэргийн хүч чадлыг харуулах зорилготой болохыг ажиглагчид онцолж байна.
Ши И хэлэхдээ "Энэхүү цэргийн сургуулилалт нь Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах үзэлтэй бүлэглэлүүдэд зориулсан маш хатуу анхааруулга юм" гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдэл нь Тайванийн улс төрийн байр суурь болон Хятадын зүгээс үзүүлж буй дарамт шахалтын талаарх олон улсын болгоомжлолыг улам бүр нэмэгдүүлж байна. Цэргийн сургуулилалтын цар хүрээ, үргэлжлэх хугацаа нь бүс нутгийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ