АНУ 500 МЯНГА ГАРУЙ ХҮНИЙ ХУУЛЬ ЁСНЫ СТАТУСЫГ ЦУЦАЛНА
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа цагаачлалын бодлогоо улам чангатгат Куба, Хаити, Никарагуа, Венесуэл зэрэг улсаас ирсэн 500 мянга гаруй цагаачийн хууль ёсны оршин суух эрхийг цуцлахаар болжээ. Энэхүү шийдвэр нь түр хугацааны хамгаалалтын статусын хүрээнд гарч буй бөгөөд АНУ-д оршин суух зөвшөөрөлтэй байсан цагаачдад нөлөөлж байна.