Хятадын хамгийн баян хүнээр “ТикТок”-ийн Жан Имин тодров

Хятадын хамгийн баян хүн “ТикТок”-ийн үүсгэн байгуулагч Жан Имин болжээ. Тэрээр дэлхий даяар алдартай “ТикТок” платформыг эзэмшдэг “ByteDance” компанийг үүсгэн байгуулагч юм. Өдгөө 41 настай тэрбээр 57.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр "Bloomberg"-ийн тэрбумтнуудын индексийг тэргүүлсэн байна.
Харин удаах байрыг харилцаа холбооны технологийн аварга “Tencent” компанийг үүсгэн байгуулагч Ма Хуатэн (Пони Ма) эзэлжээ. Түүний нийт хөрөнгө 56.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа бөгөөд тус компани нь 1.3 тэрбум хэрэглэгчтэй WeChat мессенжерийн эзэмшигч юм.
Жагсаалтын эхний гурван байрыг дугуйруулж, ундны усны “Nongfu” (Нунфу) брэндийг эзэмшдэг бизнесмен Жун Шаншан 54.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр бичигджээ. Харин Азийн хамгийн баян эрхэм, Энэтхэгийн бизнесмэн Мукеш Амбанигийн хувьд бизнесийн асуудлуудын улмаас хөрөнгө нь буурч, 90.9 тэрбум ам.доллар болжээ. Өнгөрсөн онд 120 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан тэрбээр одоо дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 17-д бичигдэж байна. Жан Имин, Ма Хуатэн, Жун Шаншан нар дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 24, 25, 26-д эрэмбэлэгдсэн бол Америкийн бизнес эрхлэгч Илон Маск 336 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийд тэргүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ