Н.Учрал: 250 сая доллараар зарсан "Төгрөг нуурын орд"-ыг ярих цаг болсон

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. 2007 онд УИХ -ын тогтоол гарч, 16 ордыг стратегийн ордод хамааруулсан. Дахиад 39 стратегийн орд ДНБ ийн 5-аас дээш хувийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой орд, УИХ-д оруулж ир гээд шийдчихээд байхад 18 жил хав дарсан. 18 жилийн хугацаанд баялагтаа эзэн болох боломж байсан. Гэтэл 18 жил өнгөрчихсөн. Тэгэхээр хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр гэдэг бол хэрүүл биш, тулган шаардалт бас биш. Хэлэлцээр гэдэг ширээний ард суугаад санхүүгийн модель дээрээ түшиглээд Үндсэн хуулийн газрын хэвлийн баялгийн 50+1 ард түмэн эзэмшинэ гэдэг заалтыг хангуулах босгыг давахын төлөө хийж байгаа. 39 стратегийн ордыг эргээд харахад хэлэлцээр хийхэд түвэг учирна. Энд энэ танхимд сууж байгаа хүмүүсийн манлайлал хэрэгтэй. Орон нутгаар Үндэсний баялгийн сангаа иргэддээ авч ирье, 34-өөс 50 хувиа авъя гээд төрийн тэргүүн байсан Х.Баттулга гишүүн яриад явж байгаа. Үгээрээ бус үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг ярих цаг ирсэн. 39 стратегийн ордыг ярихаар бүгдээрээ энийг ярьж байгаа. Тавантолгойн бүлэг ордын 50 хувь 3 тэрбум тоннын нөөцтэй 15 их наяд төгрөг зөвхөн тусгай АМНАТ-ийн 5 хувиар ард түмэнд ирэх ёстой байсан ийм орд.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ