CNN “SIGNAL” МЕССЕНЖЭР ДЭХ ГРУПП ЧАТЫГ БҮРЭН ДЭЛГЭЖЭЭ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба “Signal” мессенжэр дэх групп чатаа задруулсан дуулиан үргэлжилсээр байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба тагнуулын мэдээллээ хуваалцдаг чатадаа улс төрийн нөлөө бүхий сэтгүүлч Жеффри Голдбергийг санамсаргүй нэмснээр Европын асуудал болоод Йемен дэх босогчдод өгөх мэдээллүүд задарч эхэлсэн байна. Тэгвэл пүрэв гарагт CNN агентлаг уг чатны мэдээллүүдийг бүрэн эхээр нь тавьжээ. Уг чатад АНУ-ын армийн хамгийн чухал мэдээллүүд болоод 3-р сарын дундуур Йемен дэх Хути босогчдод өгөх цохилтын цаг хугацаа, байршил, стратегийн ямар зэвсэглэл ашиглахаар төлөвлөж байгаа нь задраад байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны нууц мэдээллүүд задарч тус улсын тагнуулын нэр хүнд унаж байгаад Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлч Жеффри Голдбергийн “The Atlantic” сэтгүүлийг буруутай хэмээн үзэж байна гэж CNN мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ