Х.БАТТУЛГЫН МЕГА ХУЛГАЙ

Халтмаагийн Баттулгад авторлогдох бас дараагийн мега хулгай Төгрөг нуурын орд. Төгрөг нуурын бүлэг орд нь стратегийн 39 ордоос хоёрдугаарт эрэмбэлэгддэг Тавантолгойн бүлэг ордын 50 хувьтай тэнцэх орд.
Чойр-Нялгын сав газар гэгддэг, бүрэн судлагдаагүй энэ бүс нутагт Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд оршдог. Социализмын үед буюу 1980-аад онд хийсэн хайгуулаар тус ордын нөөцийг C2+P-3118.1 сая тонн гэж таамагласан нь бий. Геологичдын урьдчилсан таамгаар, энэ орд 20-30 км талбайг хамардаг, 3 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй аж.
Түүх сөхвөл,
“CAMEX” компанийг 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга үүсгэн байгуулж, УБЕГ-т бүртгүүлсэн байдаг. Улмаар уг компаниараа дамжуулан “Төгрөг нуур”-ын орд газрыг эзэмшигч “Төгрөг нуурын энержи” компанийг 10.1 сая хонгконг доллараар худалдан авч Сингапурын Хятад Билли Лим, Сингапурын улстөрч Еээ чү лонг нар "САМЕХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон.
Мөн Сингапурт бүртгэлтэй “Женко холдинг” компанийн хамтран эзэмшигч Сингапур улсын иргэн Тан Ка Хок, Еээ чү лонг, БНХАУ-ын иргэн Билли Лимийн төрсөн хүү болох Деннис Лим нарыг “Төгрөг нуур”-ын ордыг эзэмшиж буй “САМЕХ” компанийнхаа 54.5 хувийн эзэмшигч болгосон байдаг.
Гэхдээ тухайн компанийн эцсийн өмчлөгч нь Боожоогийн Норовсамбуу гэсэн мэдээлэл бий.
Х.Баттулга Төгрөг нуурын ордыг бүхэлд нь эзэмшдэг “САМЕХ” компаниа тэр чигээр нь Сингапур улсад бүртгэлтэй “Central Asia Mineral Exploration PTE” гэдэг компани руу 2007 онд шилжүүлж байв. 1.3 сая ам доллараар худалдан авсан Төгрөг нуурын ордыг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан 250 сая ам.доллараар борлуулсан хүн нь Х.Баттулга.
Түүний зарсан "Төгрөг нуурын орд"-ын 39 мянган га талбайгаас БНХАУ-ын иргэн нүүрс олборлож буй
Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Төгрөг нуурын ордын 34-50 хүртэлх хувийг улс буцааж авах асуудал нарийн төвөгтэй. Тиймээс авахаа хүрвэл гуядаж биш гуйж авах л болж таарах байх. Процессын хувьд стратегийн ордод бүртгэнэ, гэхдээ УИХ-ын босго давах уу гэдэг ч ээдрээтэй. Ухаа Худагт төрийн мэдлийн хувь хэмжээг тогтоох асуудал шиг хандвал уг нь болчихмоор... Улс төрийн зориг хүрвэл, үнэндээ Х.Баттулга хүсвэл төсвийн мөнгөөр хайгуулыг нь хийсэн уг ордын зэмшигчтэй нь хэлэлцээрт орж, хувь хэмжээгээ тохирч болох л юм. Гэхдээ л Төгрөг нуурын ордын хувь эзэмшил Монголчуудынх болно гэдэг бараг л үлгэр болж мэднэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ