ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨР АМИА АЛДАГСДЫН ТОО 10 МЯНГЫГ ДАВЖ МАГАДГҮЙ

ГАЗАР ХӨДЛӨЛТӨӨР АМИА АЛДАГСДЫН ТОО 10 МЯНГЫГ ДАВЖ МАГАДГҮЙ

Мьянмарт өнгөрсөн баасан гарагт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн улмаас  амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж 1700-г даваад байна. Мьянмарт болсон газар хөдлөлт нь тус улсад сүүлийн 100 жилд тохиогоогүй гамшигт үзэгдэл боллоо гэж АНУ-ын геологийн алба мэдээлжээ.

Мьянмар улсад 2021 оноос цэргийн хунта засаглах болсон. Мьянмарын хунтын засгийн газрын тэргүүн Мин Аун Хлайн одоогоор онц байдал зарлаж, "Мьянмар улсад олон улсын тусламж хэрэгтэй” байгааг онцолжээ. Засгийн эрх Хунтад шилжсэнээс хойш тус улс дотооддоо иргэний дайнтай, эмх замбараагүй байгаа юм. Гэвч гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад хүнс болон хүмүүнлэгийн тусламж хүрч чадахгүй олон хүндрэлүүд үүсэж байна. Тус улсын засгийн газар Мьянмарын газар хөдлөлтийн бүсэд буй ард иргэдэд олон улсын тусламжийн бараа бүтээгдэхүүнийг ч нэвтрүүлэхгүй тохиолдол гарч байна. АНУ-ын Геологийн албаны тооцооллоор Мьянмарын газар хөдлөлтөд амиа алдагсдын эцсийн тоо 10,000-аас давж магадгүй гэж мэдэгджээ.

Мьянмар болон Тайландын газар хөдлөлт Хятадын баруун өмнөд нутгийн алслагдсан, уулархаг Юньнань муж хүртэл мэдрэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ