Д.ТРАМП АВТОМАШИНЫ ИМПОРТОД 25 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАВ

Д.ТРАМП АВТОМАШИНЫ ИМПОРТОД 25 ХУВИЙН ТАТВАР НОГДУУЛАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп автомашин, автомашины сэлбэгийн импортод 25%-ийн шинэ татвар ногдууллаа. Ерөнхийлөгч Дональд Трампын автомашин болон сэлбэгт ногдуулж буй 25%-ийн нэмэлт татвар нь дэлхий даяар худалдааны дайн өдөөх эрсдэл дагуулж байна. Шинэ тариф ирэх 4-р сарын 2-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд харин авто сэлбэгийн татвар 5-р сараас хэрэгжиж эхлэх аж. Дональд Трампын хувьд, автомашины салбарт ногдуулж буй шинэ татвар нь АНУ-ын автомашины зах зээлд “гайхалтай өсөлт” авчирч, ажлын байр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ гэж мэдэгдэв.

Гэвч шинжээчдийн үзэж буйгаар уг шийдвэр нь АНУ-ын автомашины үйлдвэрлэлийг түр хугацаанд зогсоох, машины үнэ нэмэгдэх, холбоотон орнуудтайгаа харилцааг хүндрүүлэх хэд хэдэн эрсдэлтэй байна.

ДЭЛХИЙН АВТОМАШИНЫ ХУДАЛДААНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

АНУ өнгөрсөн онд ойролцоогоор 8 сая автомашин импортолж, 240 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь нийт борлуулалтын талаас илүү хувийг эзэлж байна. Тус улс ихэвчлэн Мексик, БНСУ, Япон, Канад, Германаас машин импортолдог. Тиймээс Дональд Трампын автомашинд ногдуулж буй шинэ татвар нь дэлхийн автомашины худалдаа, нийлүүлэлтийн сүлжээнд томоохон цохилт өгч болзошгүй. Үүнээс гадна АНУ-ын автомашин үйлдвэрлэгч компаниуд Мексик, Канад дахь үйлдвэрлэлээ холбоотнуудын дунд олон жилийн турш хэрэгжиж ирсэн чөлөөт худалдааны гэрээний дагуу явуулдаг байсан нь маргаан дагуулахаар байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Дональд Трампын татварын мэдээлэл гарсанаас хойш буюу лхагва гарагт “General Motors” компанийн хувьцаа ойролцоогоор 3%-иар унасан бол “Ford” болон бусад автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш хэлбэлзэж эхэллээ. Мөн дэлхийн автомашины хоёр дахь том экспортлогч Япон улсын Toyota, Nissan, Honda зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш уналттай байна.

АНУ нь дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн хувьд нийлүүлэлгчдийн хамгийн том зах зээл. Өнгөрсөн 2024 оны байдлаар Их Британийн “Jaguar Land Rover” компани АНУ-д 116,294 автомашин борлуулсан нь Их Британи, Хятадын борлуулалтаас давсан үзүүлэлт болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ