Д.ТРАМП ХОВОР ЭЛЕМЕНТИЙН САЛБАРЫГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын газрын ховор элементийн хайгуул, олборлолт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжихээ мэдэгдэв. Дональд Трампын хувьд АНУ-ын газрын ховор элементийн үйлдвэрлэлийг дэмжих зарлигт гарын үсэг зурсанаар тус улсын “Northern Dynasty Minerals” компанийн хувьцааны ханш 30 хувиар өсжээ. Дональд Трампын газрын ховор элементийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Холбооны нэмэлт санхүүжилт, санхүүгийн эх үсвэр шийдвэрлэж, хөрөнгө оруулалтыг шийднэ гэв. Учир нь газрын ховор элемент бол АНУ-ын батлан хамгаалах салбарын хамгийн гол хөшүүрэг юм гэж Дональд Трамп онцлоод байна.
Дональд Трампын уг тушаал нь АНУ-ын уул уурхайн салбарын түүхэн ач холбогдлыг нэмэгдүүлж стратегийн салбаруудыг өөрийн түүхий эдээр хангах зорилготой гэж шинжээчид харж байна. Мөн энэ бодлогын хүрээнд тус улсын дэд бүтцийн салбарт нэн шаардлагатай алт зэс, зэрэг ашигт малтмалын салбарын тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлнэ гэж Дональд Трамп онцолжээ. Дональд Трампын уул уурхай ашигт малтмалын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах энэ бодлого нэн даруй хэрэгжинэ гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ