АНУ-ЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ЧАТАД ЕВРОПЫН ТУХАЙ ЯРИГДЖЭЭ

АНУ-ЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ЧАТАД ЕВРОПЫН ТУХАЙ ЯРИГДЖЭЭ

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба тагнуулын мэдээллээ хуваалцдаг чатны мэдээллээ алдсан нь дэлхий даяар шуугиан тарьж байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба удахгүй Йеменд цохилт өгөх тухай хэлэлцэж байсан групп чатадаа улс төрийн нөлөө бүхий сэтгүүлч Жеффри Голдбергийг санамсаргүй нэмсэн нь олон мэдээлэл алдагдах, АНУ-ын тагнуулын нэр хүнд унах гол шалтгаан болов. АНУ нь Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеландын хамт "Five Eyes" тагнуулын холбоонд багтдаг. "Five Eyes" дэлхийн хамгийн өргөн хүрээтэй сүлжээтэй нягт ажиллагаатай тагнуулын байгууллагад тооцогддог байна. Тиймээс АНУ-ын үндэсний аюулгүй байдлын алба мэдээллээ алдсан асуудлыг холбоотнууд нь чимээгүй ажиглаж байна. Тэгвэл АНУ-ын холбоотнуудаас Канад улс түрүүлж байр сууриа илэрхийлсэн юм

Тухайлбал, Канадын ерөнхий сайд Марк Карни, АНУ-ын тагнуулын онц чухал мэдээллээ алдсан асуудал нь маш ноцтой үйлдэл бөгөөд цаашид "Канад улс өөрийн аюулгүй байдалд санаа тавих цаг иржээ" гэж онцлоод байна. АНУ, Канадын харилцаа сүүлийн үед эрс хүйтэрсэн нь Дональд Трампын гаалийн татвар болоод Канадыг АНУ-ын 51 дэх муж болгоно гэж заналхийлсэнтэй холбоотой. 

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын албаны ажлын чатад Йеменд цохилт өгөх асуудал яригдсанаас гадна Европын асуудал хөндөгджээ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Д. Вэнс уг чатад “Европыг дахиад л аварч байгаадаа үнэхээр дургүй хүрч байна” гэж бичсэн байжээ. Үүний хариуд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет "Европ үнэ төлбөргүй биднээс ашиг хүртдэгтээ ичих ёстой, би ийм хандлагад үнэхээр дургүй" гэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ