БНСУ-д дэгдсэн түймрийн улмаас 26 хүн амиа алдлаа

БНСУ-д дэгдсэн түймрийн улмаас 26 хүн амиа алдлаа

БНСУ-д дэгдсэн ой хээрийн түймрийн улмаас 26 хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж бэртээд байна. БНСУ-ын Гёнсанбүг мужаас эхлэн дэгдсэн ой хээрийн түймэр хүчтэй салхины нөлөөгөөр улам хүчээ авч байна. Албаныхны мэдээлснээр пүрэв гарагийн өглөөний байдлаар 36,000 га талбай бүхий ой мод шатсан байна. Энэ нь 2000 онд БНСУ дэгдсэн ой хээрийн түймрээс ч илүү га талбай хамарч байгаа аж. 

Мөн ой хээрийн түймрийн бүсээс 37,000 иргэний нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 29,911 нь Гёнсанбүг мужийн Үйсён, Андун орчмын иргэд байна. 

Пүрэв гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Хан Док-Су Дотоод хэргийн сайдын үүргийг түр гүйцэтгэгч Ко Ки-Донгд хандан, түймрийн голомтод байрлаж, гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг газар дээр нь зохицуулах үүрэг өглөө.

Ой хээрийн түймэр унтраах ажиллагаанаас гадна бэртэж гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь өндөр настнууд байгаа нь хамгийн их санаа зовоож байна гэж Хан Док-Су онцлоод байна. Одоогоор Гёнсанбүг мужид ой хээрийн түймрийн тархалтыг хязгаарлахаар 1000 гаруй алба хаагчид дайчлагдан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ