“SAMSUNG ELECTRONICS”-ИЙН ХАН ЖОНГ ХИ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

“SAMSUNG ELECTRONICS”-ИЙН ХАН ЖОНГ ХИ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

“SAMSUNG ELECTRONICS”-ИЙН ХАН ЖОНГ ХИ ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

“Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирал Хан Жонг Хи 63 насандаа таалал төгсжээ. Тэрээр мягмар гарагт зүрхний шигдээсээр нас барсан байна.

Хан Жонг Хи 2022 оноос хойш “Samsung Electronics”-ийг удирдаж байсан бөгөөд амьдралынхаа 37 жилийг Samsung-д зориулжээ. Орчин үеийн гэр ахуйн цахилгаан барааны бүхий хэрэгслүүд тэр дундаа, ухаалаг зурагт, “LED” дэлгэцийн загварууд бүгд Хан Жонг Хигийн удирдлага шинэчлэгдэн хөгжиж байжээ. Samsung компаний өсөлтөд хувь нэмрээ оруулсан байдаг.

Хан Жонг Хи өнгөрсөн долоо хоногт “Samsung Electronics”-ийн хөрөнгө оруулагчидтай уулзалт хийсэн байна. Энэ үеэрээ 2025 онд “Samsung Electronics”-ийн эдийн засгийн бодлого, чипны дах зээлийн өөрчлөлт, хувьцааны ханшийн төвөл тодорхойгүй байгаад уучлалт гуйсан байдаг. Зарим хэвлэл мэдээллийн агентлагууд Хан Жонг Хиг ажлын хэт ачаалын улмаас зүрх нь хаагдсан гэж мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ