“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Иргэний болон жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээний лавлагааг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо
2022-09-21

 

ЕMongolia цахим системтэй нотариатын үйлчилгээг холбож буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

 

ЦХХХ-ны сайд Н.Учрал: 

 

"Цахим хөгжил харилцаа холбооны яамны гол зорилго бол төрийн үйлчилгээг иргэддээ хүнд сурталгүй хүргэх байдаг.  


Технологийн хувьд манай улс бүрэн цахимжсан. Гэсэн хэдий ч зарим дүрэм журмуудаас болоод хуультай нийцэхгүй, нийгэмд маш олон давхар стандарт бий болсноос болоод төрийн үйлчилгээ иргэдэд хүнд сурталгүй хүрч чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. 


Манай улсад замын түгжрэлээс гадна дүрэм журмын түгжрэл, хүнд суртлын түгжрэл бий болсон. Тиймээс энэ  түгжрэлийг тайлах нь бидний эхний үүрэг юм. 


Иргэдийн мэдээ мэдээлэл гомдлыг хүлээж авдаг 1111 төвд нотариаттай холбоотой олон гомдлууд, төрийн үйлчилгээтэй холбоотой олон гомдлууд ирдэг. 


Тиймд өнөөдөр энэ шийдвэрийг албажуулах зорилгоор нотариачдын танхимтай хамтран ажиллах гэрээ санамжийн бичигт гарын үсэг зурах гэж байгаа юм. 


Төр иргэдэд жолооны үнэмлэхийг өөрсдөө өгсөн. Төр иргэний үнэмлэх, гэрлэлтийг гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг  мөн өөрсдөө өгсөн.  Гэсэн хэдий ч бүх төрлийн ТҮЦ машин ЕMongolia зэрэг цахим хөтчөөр иргэд өөрсдийгөө таниад мэдээллээ аваад байхад   тэр хуулбарыг нь дахин нотариат батлаад байгаа үзэгдэл нь зохимжгүй байна. 


Үүнийг таслан зогсоох зориулалттай нотариачдын холбоотой зөвшилцсөний дараа төрийн үйлчилгээний нэгдсэн систем буюу ЕMongolia-р дамжуулан хүлээж авах боломжтой. Иргэд ЕMongolia цахим системээр авч буй лавлагаа тодорхойлолтуудыг нотариатаар шаардлагагүй болж байна. 


ЕMongolia цахим системээр дамжуулан хүлээж авах боломжтой лавлагаа тодорхойлолт буюу үүнд 74 тооны лавлагаа орно. Хэрэв төрийн байгууллага, төрийн албан хаагчид бүх төрлийн лавлагаа тодорхойлолтуудыг дахин нотариадаар баталгаажуулж ир хэмээн шаардах юм бол иргэд 1111 утсаар мөн үндэсний цахим шуудангаар гомдол саналаа илгээж болно" хэмээв. 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-20
НАТИРОТ ГЭЖ ЗУГЭЭР СУЖ БАИГАД МУНГУ АВДГИГ БОЛИУЛАА
2022-09-21
Niitiin teevert ajildag dashdorj ovogtoi ganbaatar hogiin hulgaich etsegn ardiin daisan duu enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2022-09-21