ЭМЯ, НЭМҮТ, НЭМГ, АШУҮИС, УГТЭ, ЭМХТ, ДЭМБ-тай хамтран Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн 6 дүүргийн (Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх, Багахангай) анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц арга хэмжээг нэвтрүүлж, хэрэгжүүлэх арга зүйн сургалтын үйл ажиллагааг амжилттай эхлүүллээ.
Сургалтад 112 анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 223 удирдлага, эмч, мэргэжилтэн, 6 дүүргийн ЭМТ, ДНЭ-ийн 46 удирдлага, холбогдох асуудлыг хариуцсан эмч, мэргэжилтнүүд тус тус хамрагдаж байгаа бөгөөд өмнөх онуудад хэрэгжүүлээд явж буй Багануур, Баянгол, Сонгинохайрхан дүүргээс мөн оролцож, мэдлэг, ур чадвараа дээшлүүлж байна. Энэхүү сургалтыг сургагч багшаар бэлтгэгдсэн эрдэмдэн, доктор, профессор багш нараар ахлуулсан нийт 30 багш онол, практикийг хослуулан удирдан явуулж байна.
Мөн Нийслэлийн 6 дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ний нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц арга хэмжээг нэвтрүүлж эхэлж буйтай холбогдуулан ЭМЯ, НЭМҮТ, НЭМГ, 9 дүүргийн ЭМТ, НЭ, ЗДТГ-ын дарга, удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдийг байлцуулан удирдлагын багын уулзалтыг зохион байгууллаа.
ДЭМБ-аас халдварт бус өвчний эрсдэлийг бууруулахад эрүүл мэндийн анхан шатны нэгжийн үүрэг нэн чухал болохыг онцолж, чадавхыг нь бэхжүүлэхийг зөвлөдөг. Тиймээс манай улс АШЭМБ-д ДЭМБ-аас гаргасан PEN/HEARTS багцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байна. Уг санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлснээр манай улсын халдварт бус өвчний эрсдэл буурч, өвчлөлийг хянаж, хүндрэлээс сэргийлэх боломжтой болох юм.
Эрүүл мэндийн яам “МонПЭН загвар төсөл”-ийг 2019 онд хэрэгжүүлж, санаачилга болон өргөжсөөр өдгөө 14 аймаг, 3 дүүрэгт хэрэгжиж байна. 2019 оны загвар төслийн үр дүнд Дархан-Уул аймаг тархины харвалт, нас баралт 1.4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурчээ.
Түүнчлэн 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан байна.
Тиймээс уг санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөн, 2025 онд үлдсэн 7 аймгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд нэвтрүүлэхээр зорьж байна. Ингэхдээ өмнө нь АШЭМБ-ын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг дахин чадавхжуулах ажлыг зохион байгуулж, дэмжлэгт хяналт хийх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, цахим бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх ажлуудыг шат дараагаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Цогц арга зүйн сургалтад илтгэл хэлэлцүүлсэн нийт чадварлаг сургагч багш нарт болон сургалтад идэвхтэй хамрагдаж буй оролцогч нартаа талархал илэрхийлж, 3 өдрийн сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүсье.
Уншиж байна |