НИТХ-ын долоо дахь удаагийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн удирдлагуудыг сонгож, НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа.
НИТХ-ын даргаа Ц.Сандуйг, хотын даргаа Су.Батболдыг сонголоо. НИТХ-ын сонгосон хотын дарга Су.Батболдын нэрийг өнөөдөртөө багтаан, Ерөнхий сайдад өргөн мэдүүлж, батламжлахаар болов.
Мөн анхдугаар хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийг баталсан юм. Тэргүүлэгчдийг МАН-ын бүлгийн 9 төлөөлөгч бүрдүүлж буй. АН-ын бүлгийн гурван төлөөлөгчөө Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах гэсэн санал төлөөлөгчдийн дэмжлэгийг аваагүй унасан. Ингэснээр тус бүлэг Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэнээс МАН дангаараа бүрдүүлэв.
В.Бат
Уншиж байна |