Төмөр замын нарийн, өргөн царигийн маргаан сүүлийн өдрүүдийн гол сэдэв болоод байна. Сэтгүүлч Го.Бадарч, найруулагч Р.Батсайхан хоёр эрхэм гишүүн Х.Баттулгын найруулгын дор маш оновчтой тоглолт хийж чадлаа. Дэвшүүлсэн санаа гаргасан асуудал нь оновчтой болоод өргөн түмний санаа бодлыг байлдан эзэгнэв. Алтан гадасынхан дуугарч чадсангүй. Урагшаагаа долоон газраар нарийн царигийн төмөр зам гаргасан нь ашигтай талаар Ерөнхий сайдын зөвлөх там тум хариулт өгөөд ч ашгийг эс олов. Ашигт малтмалаас олж байгаа орлого улсын эдийн засгийн хүндийг нуруундаа үүрч байгаагаас хойш анхаарлаа хандуулахаас ч өөрөөр яах билээ. Засаг нэр нүүрээ барж Засгаас нүүр буруулагч түмний дэмжлэг авлаа. Асуудлыг нэг талаас нь хийх гэж хичээх зантай монголчууд их боломжоо алдах гээд байдаг. Өргөн царигийг сонгоод алдах гээд байгаа алдаа ч бий, онох оноо ч бий. Онооны талаар маш сайн тайлбарлалаа. Харин алдааны тухай ярьсангүй.
6
Солонгосчууд нарийн царигаас өргөн цариг руу асуудалгүй шилжүүлчих шинэ технологи сэдээд байна шүү дээ. Төмөр зам геополитик, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах чухал дэд бүтэц үү гэвэл, тийм. Ямар цариг тавихаас шалтгаалаад аль улсын ашиг сонирхлыг хангах вэ гэдэг нь ч үнэн. Гэхдээ найзууд аа тэр шинэ технологи амьдрал дээр хэрэгжих хүртэл олон боломж хязгаарлагдана. Ашигт малтмалын нөөц ихтэй өмнөд хөршид Монголын баялгаас наалттай байхыг төдийлөн хүсэхгүй л болов уу. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр болоод байна. Төрд одоохондоо мөнгө шиг хэрэгтэй зүйл алга. Үнийн өсөлт, валютын ханшийн чангаралтыг давах тэнхээ алга. Эдийн засгаа эрчимжүүлье л гэж байгаа бол өнөөгийн хэрэгцээгээ хангах учиртай. Хамгийн бага зардлаар, богино хугацаанд, өндөр үнээр, ахиухныг гаргаж, валютын орлогоо нэмэгдүүлж эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлнэ. Хэрэв энэ замыг өргөн царигаар тавьчихвал шилжүүлэн ачилтын зардал нэмэгдэж, хугацаа алдаж ашиг орлого буурна. Хугацаа алдвал мянгыг алдана. Хожвол мянгыг хожно. Жилд дунджаар 25 сая тн нүүрс өргөн төмөр замаар экспортлоход шилжүүлэн ачих зардал нь хамгийн багаар бодоход нэг тоннд гурван ам.доллар, хоногт 206 мянган ам.доллар буюу 370 сая төгрөг, жилд 135 тэрбум төгрөгийн үргүй зардал гарна. Тэгвэл ойрын жилүүдэд хэчнээн алдагдал хүлээх вэ. Манайхан 50 сая тонн нүүрс гаргахаар урд хөрштэйгөө гэрээ хийсэн. Тэгвэл өргөн төмөр замаар бол жилдээ 270 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх болчихоод байна. Дээр нь нэг вагоныг шилжүүлэн ачих эсвэл буулгахад хоёр минут зарцуулна гэж хамгийн багаар бодоход 25 сая тн гаргахад 979 вагоныг нэг хоногт суллаж барахгүй. Өндөр өртөгтэй шилжүүлэн ачилтын аварга том төхөөрөмж барих хэрэг гарна гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Үнэн. Ийм их алдаглыг хүлээгээд эдийн засгаа эрчимжүүлж сэргээх боломж бололцоо эдийн засагт алга.
6
Улс төр хийж болно. Пиар ч хийж болно. Гэхдээ мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсч асуудалд хандмаар байна. Хөгжил эрчээ авч байна. Энэ хурдыг сааруулахгүй нь тулд найдвартай түлш хэрэгтэй. Өнөөдөр хэрэгтэй түлшийг маргааш бэлдэх нь хөгжлийг галт тэргийг зогсооно. Ашигт малтмалын хэрэгцээ байгаа дээр нь хэрэгцээтэй үнээр хэрэгтэй газарт нь хүргээд дараа нь өргөн царигаа босгох мөнгө босгож болно. Бидэнд маргалдаж суухаас өөр хийх ажил их байна. Гадны хөрөнгө оруулагчид ашигт малтмалаас илүүтэй хөдөө аж ахуй, газар тариаланг сонирхох болсон нь ашигт малтмалын нөөцөөс үүссэн гэнэтийн ашиг, гадаадын тусламж хөрөнгө оруулалтын тогтворгүй байдал валютын ханш өссөнөөр бусад салбарын өрсөлдөх чадвар буурч бизнес эрхлэх сонирхолгүй болгож байгаа юм. Уг нь байгалийн баялгаа олж нээхийн хэрээр энэ нь гадаад валютын их урсгалыг татаж, байгалийн баялгийн үнийн огцом давлагаанд хүч нэмж байна. Гадаадын зээл тусламж, шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ямар ч байсан хөгжлийн үр дүнг авчрах ёстой байтал тэгэхийг хэн нэгэн хүсэхгүй байгаа бололтой.
6
Манайх шиг өргөн уудам газан нутагтай хүн ам нь сийрэг оршдог оронд дэд бүтцийн найдвартай сүлжээ үүсгэх нь чухал болохоос өргөн нарийн цариг дээрээ маргалдаад хөгжлийн хурдыг сааруулах эрх байхгүй. Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр тун удахгүй дуусна. Нийгэм эдийн засгийн салбар дахь бүхий л бодлого энэ зүгт чиглэж байгаа. Асар олон зовлонгийн эхлэл нарийн өргөн царигийг тойрсон асуудал болоод байна. Олсон мөнгөөрөө хөдөө аж ахуй, эрчим хүчээ хөл дээр нь босгож аж үйлдвэржилтээ босгочихмоор байх юм.
6
Н.Бадамжав
Уншиж байна |