Үг ч үгүй ая дан ч үгүй, утга санаа ч үгүй уран бүтээлүүд
2014-06-07

Сүүлийн үед их олон зүйлд сэтгэл гонсгор явах болсны нэг шалтгаан нь монголчуд бид өөрсдийгөө хэт дөвийлгөх үзэл суртал юм шиг санагддаг. Би ч ялгаагүй ийм л үзэл суртлын үүднээс үүнийг бичиж байгааг нуух юун. Улс орон хөгжиж дэвжиж, манайх шиг алдар суутангүй улс орон бөмбөрцгийн хавтгайд нэгээхэн бээр ч үгүй юм шиг авирлах болж. Гэтэл үнэн хэрэг дээрээ хөөрхий монголоо нэг хар даа. Хөгжиж дэвжсэн, өөдлөн сэхсэн нь байна уу.

 5

Ард түмний дунд авьяас билэг, алдар цуу, үзэсгэлэн гоо, үйл хэргээрээ ардын дуу шиг мөнхөрсөн хүмүүн олон бий. Монголчууд бид тийм хүмүүсээ он цагийн улираанд мартахгүйн тулд дуунд мөнхөлж, үеийн үед дурссаар, дуулсаар байдаг. “Эзэнтэй дуу” хэмээх ойлголт нь саяхныг хүртэл энэ л зорилгоор бүтээгдэж, дуу эзэн хоёр нь чухам л дугараа эргэх бүртээ хүндлэл, ухаарал шингээсээр ирсэн. “Манлай явсныг чинь мартахгүй”, “Сүхээ бариач”, “Тоорой банди”, “Оюунанаа бүсгүй” гээд тоочвол барагдамгүй сайхан дуу одоо ч дуулагдсаар, дууны эзэд өнөө ч “амьдарсаар”. Юу руу уриалан дуудаад байгаа нь мэдэгдэхгүй, адаглаад өөрсдөө дуулж байгаа дууныхаа утгыг ойлгохгүй хөөрхийлөлтэй “гар чийдэнгүүд” дуугаа олонд гайгүй сайн толилуулах болжээ.

5

Hip hop гээч урлаг үнэндээ эрх нь зөрчигдсөн харуудын уур хилэн, эрх чөлөөг эрхэмлэх үзлээс бий болсон гэгддэг. Тухайн үед том размертай хувцас ердийнхөөс хамаагүй хямд байсан учраас мөнгөгүй “hip hoр”-чид түүнээс авч өмссөн гэдэг. Харин манайд бол ийм төрлийн хувцас магадгүй хамгийн үнэтэйд тооцогдож буй. Гэхдээ энэ гол нь биш. Монголдоо л энэ төрлийн дуучдын томоохон төлөөллийн дууны үгийг хамтдаа нэг хараад үзье.

 5

-Бидэн хоёр олон жилийн өмнө танилцаж байж

Байв уу гэж бодоход арай үгүй дээ, тийм дээ

Одоо бодоход он жил улиран өнгөрсөөр

Олон жилийг ардаа орхисон мэт санагдах юм

Гэтэл бие биенээ хайрлан хайрласаар… Дуунд хэлснээр олон жилийн өмнө танилцсан хосууд. Гэхдээ үгүй, арай ч олон жил болоогүй гэдгийг дараагийн мөр үгүйсгэнэ. Гуравдагч мөр харин хоёр дахь мөрийг дахин үгүйсгээд олон жил болсоон гэдгийг нотолно. Харамсалтай нь, дөрөв дэх мөрөнд ийм олон жил өнгөрчихөөд байхад биенээ хайрлаад байх юм гэнэ. Иймэрхүү байдлаар нэг нь дуулж, нөгөө нь түүгээр хүмүүжиж байна. Үр дүнд нь тоглолт хойшилсоны төлөө эрх чөлөөт “hip hop”-чид зүгээр явсан машины цонхыг хагалж, эр эмгүй цус, нөжөө гартал зодолддог болсон. Сонсдог дуунд нь дуулагддаг шиг л...

 5

Арай гайгүй гэгддэг рок поп, богино дууны /өөрсдийнх нь хэлдгээр цор ганц зохиогчтой дуутай/ нөхдүүд ч өөдлөөд байх юм алга. Тэд сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүүтэй бусдаас тал олох гэсэн, эсвэл хишиг хүртэх, олны танил хүмүүст зулгуйдаж амархан од болох эрмэлзлээр дүүрэн. Ийм эрмэлзлээр зохиогдсон зарим дуу эзэнтэй дууны нэр хүндийг унагаж байх шиг. Дархан аварга Б.Бат-Эрдэнэд зориулж дуу бүтээх нь сайхан хэрэг боловч дууны үгэнд “Бадмаанямбуу аавтай, Бат-Эрдэнэ манлай аваргаа” гэж гардаг. Яг л иргэний бүртгэлээс тэр овогтой тэр гэж бичиг баримт шүүж байгаа юм шиг. Эхэлж сонсоход эв хав муутайхан л байв. Гэвч худлыг мянга давтвал үнэн болдогийн үлгэрээр удалгүй чихэнд дассан.

5

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын захиалгаар бүтсэн дуунд “Нийгмийн даатгалдаа даатгуулцгаая, Нэрийн дансаа баяжуулцгаая” гэж гардаг. Өнгөц сонсоход дуу биш уриа, лоозон гэмээр. Уг нь даатгал хэрэгтэй, хүн бүхэн хөдөлмөрийн хөлснөөсөө даатгал төлөх нь нэрийн дансанд хуримтлагдаж эргээд ашиг тустай гэсэн санаа дуунаас өөр зүйлд гаргаж өгвөл зохицмоор. Номин талстынхан нэг хэсэг иймэрхүү дуугаар залхтал занималдсан. Шуудан банкны дуу байна бас. Дээр нь Анхаа Халиунаа нарыг хэлээд ч хэрэггүй биз.

 5

Дараагийн дурдах жишээнд хөгжмийн зохиолч Туяагийн Кёкүшюзан Д.Батбаярт зориулж бүтээсэн “Булган сүүлтэй монгол хүн” дууг нэрлэмээр санагдав. Түүний арлын Японд гаргасан амжилт, олон сайхан аавын хүүг араасаа дагуулж сумогийн ертөнцийг донсолгох гавьяа байгуулсныг нь ард түмэн мэдэж хүндэлж явдаг. Үүнийг нь дуунд аятайхан тусгаж, эвтэйхэн өгүүлж чадвал болохгүй зүйл үгүй. Харин “Булган сүүлтэй Монгол хүн”… арай л биш юм аа. Хэний ч мэдэх хэлц үг боловч дууны гарчигт нэг л тохиромжгүй. Удахгүй “Бугын эвэртэй монгол үндэстэн”, “Бухын доодохтой халх эр” гэхчлэн дуу гараад ирвэл яах билээ. Бусдын уран бүтээл, сэтгэлгээний цар хүрээг гоочлох гэсэнгүй. Гэхдээ дуу гэдэг өөрөө ая эгшиг, шүлэг, дуучин гурвын зохицол гэж бодож явдаг болохоор нэг л чамлалттай.

 4

Мөнгөтэй нэг нь өөртөө мянган дуу захиалж, түмэн клип хийлгэх нь нээлттэй болсон өнөө үед ийм зүйл бичих илүүц ч байж магад. Гэвч булган сүүлтэй, тэгээд монгол хүн, дуунд дуулагдахаараа яаж сонсогдох, гадаад хэл рүү хэрхэн буух зэргийг хаа нэг бодолцож баймаар юм шиг байгаа юм. Кёкүшюзан өөрөө үүнийг захиалаагүй байж болно, гэвч уран бүтээлч хүн бусдыг магтах гээд эвгүй байдалд оруулж боломгүй санагдах юм. Саяхан МУГЖ болох үеэрээ Т.Баясгалан түүний ачаар энэ цолыг авч байгаадаа баяртай байна гэсэн утгатай зүйлийг ярьсан нь ч үүнийг гэрчлэх биз ээ.

 5

Хэвшмэл сэтгэлгээнд баригдахгүй шинийг эрэлхийлэх нь уран бүтээлчийн бахдам чанар ч уламжлал, урлагийн зохицлыг анхаарч үзэж, бид ч шүүмжлэлтэй хандаж байхад илүүдэхгүй. Саяхан болоод өнгөрсөн сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчийн тухай “Улс орноо хөгжүүлэх ухаантай чадалтай улстөрч өө” гэх нь халгүй, тэр л хүн эх орныг минь сайн сайхан болгоно гэсэн агуулгатай дууг Борхүүгийн Амархүүгээр ахлуулсан хэсэг залуус дуулсан. Өмнөх дөрвөн жилд нь юу хийчихээд ирэх дөрвөн жилд сайн сайхан болгох юм бүү мэд. Тэр залууст хандаад хэлчихэд амжих уу.

6

Ингээд л дуу дууллыг нэр устай нь хөврүүлээд байвал цаашаа явж өгнө. Ганцхан шүүмжлээд байгаадаа биш. Тэртэй тэргүй хүний сэтгэл зүрхэнд хоногшино гэдэг нэг өөр хэрэг, хүчээр хоногшино гэдэг бас нэг өр хэрэг байлтайг манай уран бүтээлчид бодууштай юм шиг.

 5

Бас нэг хөгийн зүйл

Ямар нэгэн тэмдэглэлт ой болохоор л баахан гавьяат, СТА-нууд төрдөг. Өгөөгүй нэг нь гомддоггүй өгсөн нэгнээ харддаг, гомдоодог ийм хачин ард түмэн байна уу. Дахиад асууя ингэхэд ер нь бидэн шиг ийм олон алдар гавьяатантай ард түмэн байна уу. Би л лав хоёр гурван зуун сая хүнтэй Америкаас ардын гавьяат хөдөлмөрийн баатар төрлөө гэж дуулаагүй л юм байна. Энэ мэт олон жишээг дурдаж болно. Хорвоо ертөнц уужим хийх ажил их гэдэг шиг хорвоо дэлхий дээр иймэрхүү жишээ дэндүү олон. Монголчууд болохоор л хөх толбоор хондлойгоо тосдуулж, хөх зүү хөндлөн зуусан хийморьтой ард түмэн биш шүү дээ. Бид бүгдээрээ л энэ хөх цэнхэр гариг дээр хүй зуйлайгаа тэгнэж өссөн хүмүүн төрөлтөн. Бидний хэн нь ч хэн нэгнээсээ нэгээхэн бээр ч илүү бишсэн.

5

Дургүйгээ хүрвэл хэнийг хамаагүй, алуурчин, талуурчин, завхай, зайдангаар нь зандарч, дураа хүрэхээр аварлын элч, амилсан бурханаар нь залбирдаг түрж ч болдоггүй, дарж ч болдоггүй дугарааны оргил үе иржээ дээ. янз нь.

 5

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
tcee :
õ¿í òàíèõã¿é îëîí ãàâüÿàò áàéíàà óòãàà àëäàæ áàéíà äàà
2014-06-08
бадамжав:
бадамжав маш зөв бичсэн, асуудал хөндсөн байна. шалдан банди нар нэг юм бодоорой. гэзэгийн нь хараад сэрэл нь хөдөлдөг хөгийн залуус бий болсон, үг гэж согтуу хүний ярианаас дор, ая гэж бүр байхгүй, зүгээр л ажилгүй нөхдийн зугааг олон түмэн хүлээн зөвшөөрөөгүй байхад өөрсдийгөө од болгоод таашал авдаг бололтой. сэтгэцээ эмчлүүлэххэрэгтэй. хүүхдийн хүмүүжилд жинхэнэ муу нөлөө эндээс гарч байгаа шүү.
2014-06-08
нэг сайхан дууны үг:
бө бө бө бэ бэ бэ ба ба ба бу бу бу бү бү бү бо бо бо бя бя бя би би би бе бе бе бөө бөө бөө бээ бээ бээ баа баа баа буу буу буу бүү бүү бүү боо боо боо
2014-06-08
бялхжав:
бадамжав гэж ухаантан бас хаанаас гараад ирэв ээ. дуу өөрөө зохиож амжих уу гэж асуумаар санагдчихлаа.
2014-06-08
sav sain muugaas duurdeg :
yahav ingej yavsaar ayndaa shigshigdeed irne gehdee niit mass uuruu yadruuhan bgaa bolhoor hesegtee hugjihgui l dee
2014-06-08
howordo:
hamt olon dundaa negnee jiiltssen ger bul ni salsan bantagnasan yawaldsan zawhraldsan od gej neriidsen ard tumnii mongiig saaj bgaadaa erdsen sarnisan zodoldson butsalsan us hurtel tsatsaltssan yamarch togtwor suurigui yag mergeshil shigee boltsgooson zalijin nohduud yumdaa bugd bish ch gesen.setguulchiin bichih aldaatai ch zow yum helj.
2014-06-08
hosuud:
suis togsood l bolson bologui ger buliin hos duuchid hos jujigchid boltsgooj oorsdiin bolon busdiin ger buliig sarniulj zawaarsan nohduud boltsgooj ard tumnii mongiig saaj bayajij zawaarsan nohduud niitsgui duunii tsenguun hoshin produktionii togloltuud ene er ni yu l bolj b.ada arai l bish shu setguulch zow helj bas zarim jujigchin gesen huuramchuud mon adil toond ni oroh yostoi yum shu.
2014-06-08
degi:
zow bichjee.yag l im baigaa.
2014-06-08
аөжө:
зөв шүү бие биенээ дөвийлгөсөн онгироосон бардамнасан өөрсдийгөө хурцалсан хэт итгэлтэй хүмүүс л байх юм үнэхээр тийм мундаг юмуу гэхээр улс орных нь байж байгаа царайг хар одоо жаахан өөрсдийгөө даруусгаж дарж өөрсдийгөө голж амьдарцгаах хэрэгтэйм шиг
2014-06-07
зочин:
сонирхолтой нь эдгээр дуунууд бүгд гадны аяыг хуулбарлаж аваад өөрсдөө дээр нь хамаа намаагүй үглэдэг
2014-06-07
ard tumen gedeg bol huuhduud sh dee :
yahav aav ni uls ornoo zaraad ed mungund shunaad archaagaa aldaad irheer huuhduud ni hog deer garch bgaaagiin olon shinjiiig zuvhun neghen talaaas ni l bichsen bna daa
2014-06-07
zochin:
iim olon gavyat, ediin zasagch,bagsh nartai uls delhii deer baihgui gedel hugjil ni yamar baigaag harhad gavya baiguulsan hun algaa
2014-06-07
цогоо:
нээрээ амьдарч байгаа бүх хүн ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлдэг. тэгсэн хөдөлмөрийн баатар гэдэг цол нэг л ойлгомжгүй сайн хөдөлмөрлөдөг бол тухайн хүний л хэрэг муу хөдөлмөрлөдөг бол тэртээ тэргүй ямар байх нь ойлгомжтой... зөв зүйтэй асуудал бичсэн байна
2014-06-07
mangar:
chi uuruu ymar duu zohioson yum be? yagaad hunii hiisen yumiig ingej uguisgej baidag yum be
2014-06-07
zochin:
yostoi zuv sedev hundluu. bid uursdiinhuu setgelgeegee uurchluhgui bol bolohgui. zarim humuus 2 saya tugruguur odon hudaldan avch zuudeg geh yum. uurt ni saihan sanagddag yum baihdaa. uuriigee tegej huuraad yaahavdee.manai emee uvuu kommunistuud l ingej tumruur hun huurdag baih gej yaridagsan
2014-06-07
vfhhh:
tarhinii turaaltai ard tvmen gej gadnii xvn bichij baisan sanaand orchihloo.zamaar egneendee 100 m ch tegshhen ywchihaj chadahgvi xvmvvsees dvvrsen gazar shvv dee
2014-06-07
ynshigch:
zohiolchid,hugjmiin zohiolchid dyy zohioh gej baigaa bol gantshan ydaa dyylagdaad hayagddag yum bitgii hiigeerei kkk
2014-06-07
unshigch:
huh tolbotoi ni ch mongolchuud bh aa. harin huh zuu hundlun zuuhaaraa hiimoritoi noldog gej hudlaa rolgoi holbood yah ve hiu
2014-06-07
иргэн:
архангайд дээхэн үед сүхээ нэртэй бариач хүн байсан тэр хүнд зориулж зохиосон дуу байдаг юм болов уу даа. аваргын аавыг онцолж нэрлэсэн нь харин ч аавынхаа алдрыг сайн сайхан яваагаараа дуурсгаж байх хүн төрлөхтний хүсэл эрмэлзлийн зөв илэрхийлэл энэ дууны үгэнд байна.
2014-06-07
zochin:
suhee bariach gej yamar duu baidiin. ardiin duu boltloo tanigdsan gene uu
2014-06-07
данзан:
зөв хэлж, сайн ч бичиж
2014-06-07