Гар утсаар гараа угаагчид
2014-06-06

Улс орны эдийн засгийн макро түвшний үзүүлэлт тийм сайнгүй байгаа талаар яригдаж байна. Үүний хажуугаар хувь хүмүүсийн амьдралд буюу микро түвшний гэж болох асуудал бас их байна. Энэ нь их том биш хэдий ч иргэдийн өрхийн  эдийн засгийн хэвийн байдалд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа тул дор нуршин бичлээ.

5

Инээд алдаж алхаж байгаад пал хийтэл “шатах” нийтлэг нэг төвөг чирэгдэл бий болоод байгаа. Энэ бол гар утсаа ганц хоромд хаях ба алдах нэг бол эвдэх зэрэг гэнэтийн “гай” юм. Хэсэгхэн зуурт хэн ч биш болж чухал хүмүүс ажил хэргийн нөхдийн утасны дугаар “бүү мэд” болж ажил хэргийн яриа болзоо бүгд нурж эхэлнэ. Бэлтэй ч бай бэлгүй ч ямар нэг байдлаар утас авахгүй л бол байдал бүр л бишдэнэ. Хаясан тохиолдолд утсаа эргүүлж олж авах гэдэг бараг найдалтгүй тул дараагийн утас авах боломж хайж бэл бэнчингээ шавхах замаа бодсон нь зөвдөх юм. Хаясан бол тодорхой дахиад утас авна. Харин унагаах доргиох зэргээр гэмтээчихээд 300 мянгаар авсан утсаа зүгээр хогийн саванд хийчих арай ч хатуудах тул засуулах нь зөв гэнэ. Ингээд аль нэг гар утасны худалдааны төвд та очиж таарна. Тэнд олноороо хүрээлэн суух гар утасны завсар, оношилгоо гэсэн сүржин хаяг даржин чадвартай нөхдүүд таныг  угтана. Голдуу залуучуудаар бүрдэх гар утасны засварчид болон үйлчлүүлэгч нарын хооронд эхэндээ их өвөрмөц итгэлцлийн харьцаа үүсдэг гэж болно. Утсаа засуулахаар очиж буй иргэн хэн гээч ямар чадвар эзэмшсэн мэдлэг чадвартай нөхөрт хэдэн зуун мянган төгрөгийн үнэтэй эд хөрөнгөө итгэн өгч ухуулж байгаагаа асуух ч үгүй. “Энийг засах уу, тэгвэл май үзээд өг”. Энд үйлчлүүлэгчийг буруутгах бас хэцүү.

5

Эгнэн суух олон засварчин нь ямар ААН-ийн харьяалалд байдаг, хэн гэгч болох, ямар сургууль дамжаа мэргэжил чадвартай засварчин болох тухай мэдээлэл огт байдаггүй юм. Түрээслэгч нь ч ийм шаардлага тавьдаггүй гэсэн үг. Батаа, Болдоо гэдэг юм шиг байна, засчихдаг юм шиг байна л гэж багцаалахаас цаашгүй. Хаана ямар дамжаа курс сертификаттай, батламжтайг нь асуух юм бол бараг хөөгдөж гарна. Ер нь гар утасны засварчдаас сайныг нь олох гэдэг тухайн үйлчлүүлэгчийн цэвэр мэдрэмж, ажиглалтын асуудал болсон. Нас зүс, зан харьцаа, дүр байдал яриа хөөрөө, мөн хүн цөөтэй, дараалал багатай байгаа зэрэг нөхцлүүдийг харж байгаад утсаа өгчихнө. Ихэнх тохиолдолд унагаасан доргиосон норгосон, кодыг нь мартсан, дуу дуудлага нь тасалдсан зэрэг хөнгөн оноштой утаснууд засварчдын гарт “мэс ажилбарт” ордог. Эндээс эргэж хэвийн болоод гарч ирэхгүй мажийх утас бас их. Энэ тохиолдолд утасны эзэн засварчин хоёрын дунд баргийн шүүгч тасалж шийдэхэд бэрх маргаан үүснэ. Засварчин анхнаасаа өөр хүн задалчихсан ямбий эвдэрхий утас байсан гэж гүрийнэ. Утасны эзэн зүв зүгээр яриад болоод байсан шинэ утсыг чи чадахгүй байж ухаж байж амыг нь барьчихлаа гэнэ. 33/10 , Galaxy -5 ямар утас байх нь ялгаагүй. Эвдрэл гэмтэлтэй байсан ч хүн бүрийн л утас өөрийнх нь хувьд үнэ цэнэтэй, гэр бүлийнхнийх нь хөдөлмөр хөлс шингэсэн өмч. Одоо цагт android үйлдлийн системтэй буюу ухаалаг утас дор хаяж 100 мянган төгрөгнөөс ярина. Дөнгөж шинээр нь аваад шил нь цуурсан S-4 утсаа засуулахаар өгтөл  бүтэн шилтэй болсон ч эргээд асахгүй болсон талаар гомдоллож байх иргэнтэй  таарч байлаа. Өнөөх засварчин “нэмж өгөөд дэлгэцээ солиул, өөрөөр би энийг чинь яах юм” гэсэн гэнэ. Ингээд 40 мянгаар хийлгэх утасны “мэс ажилбар”-ын үнэ 30 минутын дотор 120 мянга болчихож. Бас задлах явцад алдаа гарч бүх утасных нь дугаар санамж устчихаж. Үүнээс болж алдах ажил чирэгдэл, бусдад эвгүй байдалд орох зэрэг нь юун 120 мянган төгрөг гэдэг болно. Энэ бол нэг л жишээ. Цаана нь гар утсаа засуулах гээд янз бүрээр хохирсон иргэд их бий.

4

Гар утас засдаг “мэргэжилтэн”-г хаана сургаж бэлтгэдэг вэ? Манайд гар утасны баталгаатай баталгаат засварын газар ер нь байгаа юу. Хэдэн жилийн өмнө бол гар утас засварын мэргэжлийн сургалтууд бий болж олон удаагийн намар хаврын төсгөлтөө хийсэн байдаг. Одоо гар утасны завсар үйлчилгээ эрхэлж байгаа залуучууд дотор хэд нь энэхүү сургалт дамжаанд суралцсан, хэд нь нэгийгээ дагаж авьяас овсгоогоороо сурсан болохыг тоолж тогтоодог газрыг нэрлэх хэцүү. Гар утасны засвар эрхэлж байгаа залууст нэг дөрвөлжин зайг түрээсэлж байгаа түрээсийн гэрээнээс өөр хүнд үзүүлэх баталгаа, эрх гэх юм үнэндээ алга. Миний асуусан хэд хэдэн засварчин залуу “засдаг болоод л түрээс төлөөд сууж байгаа ш тээ” гэсэн адилхан хариултыг өгсөн. Хүмүүс яг ингэж боддог. Түрээс төлөөд сууж байгаа юм чинь засч чаддаг гэж бодно. Гэтэл нэг засварчны түрээсийн ширээн дээр хэдэн сонирхогч засварчин эргэлдэн бусдын утсаар дадлага хийж байдаг нь хяналтаас гарсан мэт. Нэг утас үзэж оношлоод ойр зуур гагнах зэрэгт 5-10 минут зориулж дор хаяж 5000 төгрөг авчихдаг гэвэл дажгүй орлоготой ажлын байр юм. Харин ард нь иргэдийн эд хөрөнгийг эвдчихвэл ямар баталгаа өгөх нь эргэлзээтэй. Нэг түрээслэгч засварчин хэдэн хүний утсыг цагаахнаар оролдож эвдчихээд алга болчихвол хохирогч хэнээс мөнгөө нэхэх үү. Хохирлыг нь барагдуулах барьцаа баталгаа түрээслэгчид байгаа юу. Үнэтэй цайтай өчнөөн мэдээлэл санамж хадгалсан утсыг нь засна гэж задлаад цааш харуулчихаад байгаа засварчнаас иргэн ямар замаар хохирлоо төлүүлэх үү. Хэнд хандаж зарга хийх вэ. Иргэний хуулиар уу шийдэх үү, бусдын итгэмжлэгдсэн эд зүйлийг үрэгдүүлсэн гэдэг том зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх үү.

5

Гар утсыг оношилдог, засдаг бас эвддэг энэ олон засварчинг цэгцэлж зэрэгжүүлж чаддагийг нь хөгжүүлж, чаддагүйг нь сургаж авахгүй бол хүний гар утсаар гараа угаагчид дэндүү олон болсон тухай иргэд гомдоллож байна. Баталгаат засварын газар гэж ямар газрыг хэлж байна. Лангуу түрээслэн суух сайн дурын засварчдаас яаж баталгаатайг нь сонгож хандах вэ гэсэн асуултад албаныхан тодорхой хариулах хэрэгтэй юм. Хуучин утсыг хооронд нь эвлүүлж сэлбэж босгож барьдаг цаг ард үлдсэн. Өнөөгийн гар утасны засвар гэдэг тохиргоо хийх, жижиг ахуйн гэмтээс үүдсэн эвдрэлийг /унагаах доргиох, усанд норгох зэрэг/ онишилж цэвэрлэх, засах зэрэг хэмжээний үйлчилгээний асуудал болсон.

6

Ер нь бол гар утас хэрэглэгчид бид өдөрт хэдэн зуун саяар олдог үүрэн утасны операторуудаас л баталгаат засварыг шаардах ёстой. Тэдний  үйлчлүүлэгчиддээ хүрч хийж чадахгүй байгаа цоорхой зайг нөхөж ойр зуур засварын үйлчилгээг эрхэлж буй залуусыг буруутгах нь хаашаа ч юм. Эрэлт байвал үйлчилгээ бий болох нь зах зээлийн жам. Гэхдээ таван мянгыг олохын төлөө хүний 500 мянган төгрөгийн эдээр эрсдэл хийх эрх тэдэнд байхгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй юм.

6

Албан ёсны эрхтэй эсэх байтугай хэн гэдэг нь ч үл  мэдэгдэх, дундаа нэг гагнуурын алх, хэмжигч багажтай үймэлдэх гар утасны баталгаат  засварчдыг баталгаажуулж  цэгцлэх ёстой байх.

6

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
lawyer:
chi bitii unga ! utas yanzalj surchad ingej bich
2016-11-07
the truth:
yag unen baahan luiwarchid tolgoido orson unee heleel dawartsan chapaknuud
2016-11-07
Зочин:
Estoi unen zuil bichjee
2016-10-08
золо:
ХААНА ХЭНД ОЧИЖ ЗАСУУЛАХ ВЭ... ҮНЭХЭЭР ХЭЦҮҮ ЮМ АА. ТЭДИГЭЭС НЭГ УТАС АВСАН ЧИНЬ ЯАГААЧГҮЙ БАЙХАД МИК БОЛОН ЧИХЭВЧ НЬ ЭВДРЭЭД ОЧООД ЗАСУУЛСАН ЧИНЬ БАТТЕРЕЙ НЬ СУУГААД ............... ЗАСУУЛАХАД НӨГӨӨ ЗҮЙЛИЙГ НЬ ЭВДЛЭЭД ХҮНИЙГ ШУЛЖ АМЬДАРДАГ БОЛЖЭЭ
2015-04-02
anhaa:
zaswarchid gaaigu paladiin solichsog baihku yu eron utasichin tondog gesen vg engiin chi* patirei solih ji*ni
2015-02-22
үүчка:
одоо үед хүнд итгэнэ гэдэг худлаа болсон бусдын эдэд хайр гамгүй хандаж,огт анхаарч үздэггүй.би саяхан s2оо засуулсан сайхан зассан байна гэж бодсон л доо гэхдээ дараа нь хувийн мэдээллүүд маань устчихсан бсан
2014-11-06
zochin:
ene bol suut mongol uhaan shvv zasanch ewdench iim l suut hvmvvs chin bidnii mongol doo bi bolj baiwal chi vhejch baisan hamagvi ene bol jinhen suut mongol uhaan daa
2014-06-08
zssssss:
tedy gej darkhanii luivarchid l bdag sh dee
2014-06-08
the truth:
yag unen baahan luiwarchid tolgoido orson unee heleel dawartsan chapaknuud
odko:
bvx gar utas zasbarcgidiig zoxitsuulax xeregtei
2014-06-08
уууууу:
өдөрт наад луйварчид чинь цөм хиидэг байх шүү.орой нь цөм шоудана даа
2014-06-07
zochin:
utsaa zasuulahgyi hayad ooriig avch chaddag bolson hoinoo hel amaa bilyydej busdiig muulah heregtei.
2014-06-07
lawyer:
chi bitii unga ! utas yanzalj surchad ingej bich
zochin:
baahan jijig gariin luivarchinguud.bas hulgaich nariin hamsaatnuud um gedgiig odool medej baigaa umuu
2014-06-07
lya lya:
manaid gar utas zasvariin mergejilten beltgedeg gazar gej baihgui, dandaa praktikaar sursan humuus, tiimees gomdolgui gej bodson uydee tiim humuus deer ochij bai, yamar batalgaa baihgui zasvarchin gedeg chin gar utas, auto mashin, barilga 3 shuu dee,,,
2014-06-07
bataa:
huhii ulaan fsaam. deeredd ,luibarchid. bdg huuliw heregtei
2014-06-07
bataa:
huhii ulaan fsaam. deeredd ,luibarchid. bdg huuliw heregtei
2014-06-07
bataa:
huhii ulaan fsaam. deeredd ,luibarchid. bdg huuliw heregtei
2014-06-07
bataa:
huhii ulaan fsaam. deeredd ,luibarchid. bdg huuliw heregtei
2014-06-07
bataa:
huhii ulaan fsaam. deeredd ,luibarchid. bdg huuliw heregtei
2014-06-07
bataa:
huhii ulaan fsaam. deeredd ,luibarchid. bdg huuliw heregtei
2014-06-07
mmmmmmmm:
batalgaatai zaswarchin 1 une hanshtai bolmoor yum amandaa orson unee helnee
2014-06-07
zochin:
ajilgui, uur hiij chadah yumgui huduunii amitas shuu dee, ted chini
2014-06-07
юм мэддэггуй бол худалаа юм битгий бич:
сайн бодож бж зов бичдээ мал минь
2014-06-07
ynsh:
mobikom uuruu zasch batalgaagaa ugdug baih eostoi shu dee
2014-06-06
зочин:
олж чадвал маш за*г хүн бий шүү мэргэжилгүй ч гэсэн олон жил энэ ажлыг дагнан хийсэн хүн хоёрын хооронд дажаа төгөссөн заварчнаас дээр шүү
2014-06-06
zolo:
tedi d suuj zasaj surah gej baigaa humuusiig yund muulaad bna aa .tedend surah uur gazar ugui ...tegj baigaad surch j magad...ugui ch baij ..
2014-06-06
noen:
het muu tor zasagtai ulsad iimerhyy zyil bhgyi geed yah ym be.byh salbart muu muuhai bgaa.
2014-06-06
irgen:
gants gar utasni zasbar bish oyodol ger ahuin tsahilgaani zasbar ch mun adil ergeed hariutslaga tootsoh bolomjgvi
2014-06-06
zaaa:
huuhdiin utsiig hulgailaad avchih yumaa ene hulgaich naraa hyanadag gazar bnuu
2014-06-06
irgen:
bas uschinguud gej aimaar chadvargui honinii noos hyargaj baigaa yum shig humuus bnaa utas zasvar uschind tootsoh haruitslaga gej alga durtai unee heldeg hetsuuhen ulsuud baih yum
2014-06-06
иргэн:
загатнасан газар маажив. үнэхээр энэ асуудлыг цэгцлэх цагболсон.
2014-06-06
zochin :
solongost bol shine selbegiig gargaj ireed.za ene teden tsaasnii ynetei hiilgeh yy?gej asuuj bgaad hiideg.manaid yadag ym boldoo?medehgyi!
2014-06-06
басаа:
насаараа бизнес хийсэн хүн арай гэж ланд 200 авч байхад дарга хүн 600 төг цалин аваад 570 унах жишээний
2014-06-06
сүхээ:
гуанз рестран нь юуны махаар хийсэн үл мэдэгдэх ямар хоол гэдэг нь бас үл мэдэгдэх хоолыг гадаад нэр өгөөд асар мх мөнгө нэхэнэ ядаж тэр хоол нь унгар итали нэртэй болхоор тэр орны хүмүүс нь авхад шал өөр хоол байх жишээний пица гэхэд зүгээрэл гамбиран дээр баахан юм овоолоод ямар технилогоор хийсэн үл мэдэгдэх зүйл байх жишээний монгол хүн хүний ажлыг сайн хийгээд эргээд олон үйлчлүүлэгчтэй байх зарчимаас хол хөндий харин маш өчүүхэн зүйлээр асар их мөнгө олоод л сууж байх сонирхолтой болхоор олон үйлчилгээний байгууллага хаалгаа барьдаг юмдаа
2014-06-06
сүхээ:
ер нь монгол оронд үйлчилгээ нэг иймэрхүү л байдалтай явагдана за тэгээд тех зах болон элдэв засварын газруудад дүндээ дүн тэд юуч мэдэхгүй байж хүний үнэ цэнэтэй авто машиныг ухаад юу ч биш болгоно урьдчилж өгсөн мөнгөөр нь архи уугаад ирхэд нь тийм юм болохгүй байна гээд намж мөнгө авна сэлбэг зардаг нь хэрэггүй гээд хаясан хуучин эд ангийг хог дээрээс авчираад орж ирсэн гээд дамлана
2014-06-06
19001973:
жолооч та тээврийнхээ албан татварыг төлж амжсан уу.хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол 1900-1973-аас лавлана уу.
2014-06-06
19001973:
жолооч та тээврийнхээ албан татварыг төлж амжсан уу. хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол 1900-1973-аас лавлана уу.
2014-06-06
mонголхүү:
санал нэг байна. мобиком өөрөө засварладаг байх ёстой. баталгаа өгдөг байх ёстой.
2014-06-06
жжжж:
өөрсдөө хувь хүн гар дээрээс юмуу гадаадаас авчихаар аргагүй шүү дээ тэрнээс баталгаатай газраас авсан юм бол гайгүй л байдаг шүү дээ за*г гарууд бол дандаа залгидаг нөхдүүд л байгаа өөрсдөө гайгүй газар нь үнэ хэлэхээр илүү хямд юм хайж яваад л тэгж байгаан
2014-06-06
zasvar yahac bas uur neg zui bnaaa:
ene niitlel ovoo utasaa aldah tuhai yarij bsnaa zasvar volood tuilshraad yavchlaa ene uuren holboonii companiud gar utsandaa batalgaa ugdugch haysan toioldold oloh taliin tuslamj baimaar bnshtee batalgaataigii n bodood undur uneer avdag tegeed aldchih ch yumuu geetsen tohioldold olj uguhgui yumaa gehed ashiglaj boldoggui bolgoj tuslah heregteishtee tegvel sanaatai sanaandgui hulgaich nart hunii utas heregguishtee bolomj n bdag hernee huvia hicheegeed aldsanii hohi manaid hamaagui tiim uilchilgee uzuulehgui geed havituulahgui ingej bolmoorgui l sanagdahiin eniig bodoltsmoor bnaa
2014-06-06
zochin:
delhiid haana ch gar utsiig za*ggui l bhgui u, shiniig avch chadahgui bol hyamd utas baril daa
2014-06-06
irgen:
u ch medehgui heden malnuud suuj bdag nudend ni mongo haragdsan heden umnuud
2014-06-06
yag unen:
tedy zasvarchid luivarchid oor heleh ug alga
2014-06-06
irgen:
tedy zasvarchid luivarchid oor heleh ug alga
2014-06-06
baagii:
засварчнаас иргэн ямар замаар хохирлоо төлүүлэх үү gej bichitsgeeh yum. uul ni toluuleh ve gej bichdeg duremtei l baisan daa. odoo iim bolchihson yum uu. ugui l baimaar yum daa.
2014-06-06
bolor:
zov sh dee yamar. ch medleggui. mangar yumnuud arzaigaad baij. bdag sh dee
2014-06-06