Оюутнууд зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын нэгэн хүртэл нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчлүүлэхдээ тасалбар авч зорчихоор боллоо. Баахан оюутнууд эсэргүүцлээ илэрхийлж байна гэсэн сургаар зарим сургуулийн оюутнууд тодорхой шалтгааны улмаас ирэх долоодугаар сарын 1-нийг хүртэл төлбөргүй зорчих эрх нь нээлттэй хэвээр үргэлжлэхээр болжээ. ШУТИС, Анагаах ухааны дээд сургууль, Хууль сахиулахын их сургуулийн оюутнууд энэ сарыг дуустал визагаараа зорчино гэсэн шийдвэр гаргажээ.
6
Ирээдүйдээ хөрөнгө оруулах нь төрийн үүрэг мөнөөс мөн. Орон сууцаар ядуу дульмагхан ч гэсэн хангаж, дээр нь сар бүр цалин хөлс олгон автобус унааны мөнгийг нь ТӨР хэмээх эрхэм дааж байна. Төрийн халаас гэдэг чинь ажил эрхэлж байгаа хүн бүхний цалингаас олгогдож байгаа хуримтлалаас үүсч байгаа, Бидний нүүрээр бадар барьж байгаа хөрөнгө мөнгийг зохицуулах ёстой биднээс үүсээд бидэнд жаргах наран шүү дээ. Бид ажиллаад мөнгөө өгч чадаж байна /угаас тогтолцоо нь тийм юм чинь/. ДНБ-ий орлого сүүлийн жилүүдэд өсч байгаа нь 76 эрхмийн биш маниусын олж байгаа хөдөлмөр бүтээмжийн өртөг, үнэ цэнэ. Энэ мөнгө зорилтот нийгмийн хэсгийг хэрхэн дээш нь татаж байгааг тодорхойлох боломж алга. Ирээдүй муудаж байгаа нь төртэй холбоотой ч гэлээ өөрийнхөө үр хүүхдийн ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх боломж олгохгүй байгаа юм. Эцсийн бүлэгтээ Төрд биш бид ирээдүй чамд хариуцлага тооцно. Ард түмэн гэж биднийгээ битгий нэрлэж, Чингисийн талбай дээрх самбарын нүүрэн дээр, чанга яригчийн хоолой улайсган биднийхээ өмнөөс битгий орилуулаарай. Чи сайн сураагүй, чи мөрөөдлөө юман чинээ бодохгүй, чи өөрийгөө биш энэ Монголын төлөө гэж орилж хашгираагүй бол бид хангалттай хөгжих байлаа. Ирээдүй бусдын явцуу эрх ашгийн төлөөнөөс дуугараад эхэлбэл энэ цаг үе дандаа прагматик байсан үе түүхэнд дэндүү олон. Тиймдээ ч эцэг дээдэс минь өөрийгөө засаад гэрээ, гэрээ засаад төрөө гэж сургасаар ирсэн юм шүү. Хийрхэгчдийн дунд л бид амьдарч байна. Гэхдээ амьдрал гэдэг "нүцгэн ирээд л нүцгэн буцдаг" энгийн нэгэн зарчимтай. Энэ амьдралдаа хичнээн их хөрөнгө мөнгө хураагаад, хичнээн брендийн хувцас цуглуулаад, хичнээн үнэтэй машин, тансаг хаус аваад ч бүгдийг орхиод л буцдаг. Аваад явах боломжгүй. Үр хүүхдүүддээ үлдээнэ. Бид ийм л зарчмаар үр хүүхэд та бүхнийгээ өсгөн хүмүүжүүлэхийг хичээж байна.
6
Амьдралд бид өөрт учрах зовлон, жаргалыг аль алиныг нь заавал амсдаг нь энгийн л нэгэн зүйл. Чи ч бас энэ амьдралыг туулах болно. Гэхдээ бэлэнчлэх сэтгэлгээ суугаагүй ахмад дунд үеийнхээ ачааллыг авах болно. Хүн болгон үеэрээ л бахархдаг, дараа үеэ муулдаг гэж бүү бодоорой.
6
Улс орны нийгэм эдийн засаг хүнд хэцүү байгаа нь үнэн. Гэхдээ та нар улс төрийн нам хүчин алив бүх ашиг сонирхлоос ангид өөрийн бодолтой, үзэл санааны төлөвшилтэй байж гэмээн ирээдүй чамаар бид бахархах болно. Огт зовохгүйгээр дандаа жаргаад байна гэж үгүй. Дандаа зовоод огт жаргахгүй байна гэж бас л үгүй. Зовлонг давж ухаажих тусмаа, амьдралын утга учрыг ухаарах тусмаа хүн бага алддаг. Тэр болгон нь сэтгэлийн амар амгалан руу хөтөлнө. Чиний үе чацуутан тэнд НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд алба хашиж, Майкрософт, Apрle, Фэйсбүүк, Intel тэр байтугай АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг "Марина" арми гээд мэдлэг оюун, бие бялдар, ажлын ачаалал даах чадвараараа гайхуулж байна. Улс төржихөөс илүүтэй Харвард, Сиэтл, Оксфордын дугуй зааланд монгол залуу эрдэмтэн лекцээ уншин, дэлхийн алдар хүндтэй театруудад монгол хүү балет бүжин, монголт охин Кармены хундаганы дуу хадааж, морин хуур, хөөмийн аялгууг өрнийн бүүдгэр тэнгэр дор эгшиглүүлж явна. Улс төржихөөс илүүтэй, оюутны 70 мянгаараа юу хийхээ мэдэхгүй залуус минь аль сорууд гадагшаа гараад хэдэн нөхөд монголдоо үлдэж улсаа нураах гэж зориг шулуудаагүй юм байгаа биз дээ. Төр боломжийг нь бий болгож чадахгүй, хөдөлмөрийн бүтээмжийг нь гүйцэт үнэлэхгүй байж болно. Гэхдээ энэ бүхнийг цогцлоох монгол хүний дасан зохицох чадварыг хурцлаад байгаа юм биш үү. Та нар маань хэтэрхий эмзэг болоод байгаа юм биш үү.
7
Автобусны хөнгөлөлт, оюутны цалин орох оронгүй хэдэн мянган оюунтан /оюутан биш/ 1990-ээд оны эхнээс сүүлийг мушгисан гэж бодож байна. Ах, эгч нар чинь хэлээд ирнэ. Тэд үнс нурамнаас боссон галт шувууд шиг л өнөөгийн нийгэм эдийн засгийг авч явна.
7
Н.Бадамжав
Уншиж байна |