Ш.Түвдэндоржоор эхлэх Төрийн засвар
2014-06-02

Даарсан ч яахав хэмээгээд дан дээлтэйгээ гарсан Х. Баттулгын орыг залгах сайдыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж байх юм гэж АН-ынхан зүтгүүллээ. Энэ нь дэмжигдвэл Ш.Түвдэндорж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэх ба ингэснээрээ Засгийн газар хуучнаараа давхар дээлтнээ дархлах юм. Хаврын чуулганыг эхнээс нь чөдөрлөсөн дан, давхар дээлний хууль, Сайд нарыг сугалах сугалахгүй асуудал халуун зуныг дамнан чуулганы топ сэдэв болж үргэлжлэх нь тодорхой боллоо. Намаасаа дэмжигдэж сайдад сарвайж байгаа хүнийг цаашаа гэж ил түлхэх хүн гараагүй ч “өөр хүн танай намд алга уу” гэсэн егөө асуултыг сөрөг хүчин тавьж байгаа. Ш.Түвдэндорж гишүүнийг ёстой энэ салбарын хүн биш гэж шүүмжилж байгаа нь нөгөө талдаа сайд хийж чадахгүй хүн гэсэн үг биш. Түүний эзэмшсэн мэргэжил, эрхэлж байсан албан тушаалыг нь харахад үйлдвэр, хөдөө аж ахуйн салбартай огт хамааралгүй, энэ салбараар ойрхон ч орж гарч яваагүй нь үнэн байх. Гэхдээ сайд бол улс төрийн албан тушаал мөн тул тариа ногоо хадуур комбайны асуудлаас гадна томилолтын үр дагавар нь улс төрд эерэг тусч байвал бас сайн. Ямартай ч, хэрвээ Ш.Түвдэндорж сайд болбол давхар дээлээ тайлья гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгын хариуд өгөх бас нэгэн хэгжүүн хариулт болох юм. Сайдад нэр дэвшүүлсэн тухай бол Х.Баттулга гишүүн ерөнхий сайдтай “сайндья” гэж Ш.Түвдэндоржоо өргөн барьсан уу, том яамны сайдын хаялгыг фракцдаа хадгалан үлдэх гэж улайрсан уу. Улс төр мэдэх хүмүүс энэ асуултад нам доторх тэмцэл үргэлжилж байгаа гэж товч хариулж байна.

f

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад хариугаа илгээжээ. Уг хариу албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн байр сууриа тодорхой илэрхийлсэн буюу давхар дээлийг тайлах байр сууринаасаа асуудалд хандаж буйгаа илэрхийлжээ.

f

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй гээд Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж буйгаа илэрхийлжээ. Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөхийг хариу бичигт дурджээ. Энэ нь төрийн эрх үүргийн гажуудалд хийх засварыг давхар дээлтэй болчих гээд байгаа Ш.Түвдэндоржийн томилгоог буцаахаас эхлээч гэж зөрүүд Засгийн газарт Ерөнхийлөгч дахин зөвлөсөн хэрэг боллоо. УИХ энэ долоо хоногт Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдыг томилж, Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс нэр дэвшүүлж буй УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад томилох асуудлыг МАН-аас өргөн барьсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудалтай дараалуулан хэлэлцэхээр байгаа. Товчхондоо зургаадугаар сарын улс төр дахиад л сайдын суудал, сандалын хэрүүл маргаанаар эхэлж байна. Энэ талаасаа зургаадугаар сарын улс төр ард олон ч тийм ч зугаатай байхгүй бололтой байна.

f

Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлаар улс төрийг халааж байгаа МАН-ын хувьд санаа нь зөв ч цагаа олоогүй улс төр боллоо гэж үзэх хүмүүс байгаа юм. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тогтоолыг МАН дэмжсэн хэрнээ Засгийн газрын сүүлэн дээр нь чулуу тавьж хүндрүүлэх гээд байгаа нь ийм ч сайхан улс төр биш гэж зарим хэсэг шүүмжлэлтэй хандаж байна. Н.Батбаяр гэдэг сайд салбараа унагааж байгаа нь үнэн байж болох ч үзээд алд гэж дэмжсэн 100 хоногоо ч хүлээлгүй, хариуцлага тооцохоор бужигнуулж Засгийн газрыг үндсэн ажлаас нь хөндийрүүлэх нь олны сэтгэлд нийцэх алхам биш. Одоо харин МАН ард түмнээ бодоод засгийг тогтвортой ажиллуулахын төлөө гэж учирлаад Н.Батбаяр сайдыг огцруулах саналаа татаад авчихвал ард түмнээс бөөн нэмэх оноо, бонус хураах магад.

f

Сайдыг сугалах тийм ч хэцүү биш ухаантай нэг нь өөрөө гараад явчихдаг болсныг хаврын улс төр харуулсан. Харин ам.долларыг аргамжиж эдийн засгийг сэхээх амаргүй болсныг бүгд мэдэрсэн. Одоо жирийн хүмүүс бараг цөхрөх гээд байна. Энэ бүхний эцэст Засгийн газрыг 100 хоногийн ажлаа базаж дууссаных нь дараа 2 жилийн ажилд нь үнэлгээ өгч чангахан дуугарахаар ард олон хүлээж байна. Эрчимтэй арга хэмжээтэй 100 хоногийнхоо дараа үнэхээр даахгүй байгаа сайд нараас булууных нь ясыг хурааж авах ажлаа Ерөнхий сайд өөрөө санаачилж хийх хэрэгтэй юм.

f

Зуны улирал жирийн амьдралд зугаатай сайхан байх ёстой. Гэхдээ улс төр хийж зугаацах цаг бол одоо биш.

f

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

 
Shuud.mn
Сонин хачин
zochin:
zaawal imerhuu idej uuh durtai humyus tawij baihaar jiriin nam gej tuilshirdaggui chadaltai humuus tawiach olon hun baigaa shuu dee oldson n nogoo ll neg heden nohod n bolimior yum ah iig demjdeg sain humuus okon l bagaa
2014-06-03
gdcc,as:
tuvdendorjid amjilt husie. uursnuu saidyn suudal zuudelsen nuhud l esreg zuil bichij baigaam. undsen huuli, busad huuli togtoomjiin daguu tuvdendorj saidyg tomiloh heregtei...
2014-06-02
иргэн:
энэ түвдэндорж хийж чадахгүй. чадахгүй гэдэг нь нүүрэн дээр нь бичээстэй байна.
2014-06-02
eth shar:
ardchillliin buynaar awgai hvvhdvvd chin targan bga shvv.ardchilal bgagvi bol......!??bid aliinhediin hiatadiin booliin bool bosgonii shoroo bh bsn daa.deerh malnuud bodood vz de.....halh hiatad 2iig holiod vz de...!!yostoi vndesnii muhul haragdaj bga biz.oirduud ch yahaw.yasnii temtsegch ard.yawj aywj ted l svrhii dooo..
2014-06-02
oird:
deer gschin.gschin yum soliorood bga huldvvnvvd doo boli.ardchilliin buynaar awgai hvvhdvvd chin targalj tsadaj bga shvv.ulaanuud bsan bol bid hyatadiin bool bosgni shoroo bh bsn.halh hyatad 2iig holiod vz de mangaraa
2014-06-02
zochin:
humuusee ediin zasag unasaar bhad sosorbaram guai ene zasgiig neg odriin omno ch gesen buulgahgui bol eh oron ard tumen tuunees iluu hohirol amsana gej, ediin zasagch nar bolon eronhii said asan byambasuren guai 2 jil dampuuruulsan ediin zasgiig 100 honogt amjihgui gesniig ergetsuulj bod do
2014-06-02
батчимэг:
батнасангийн энэ үгийг 24 жил давтан авсан ардчилалынханд таалагдагдахгүй л бйагаа 2016 онд ан -ааэс нэр дэвшигчид гончигдорж ,алтанхуй, бульдозурчин эрдэнэбат, батүүл,н батбаяр, гантөмөр, тэмүүжин, эрдэнэ, салтааны одонтуяа, санжмятав, түвдэндорж, г м-ээр констант үргэлжлэл ийм хүмүүсээс аслах арга алга уу бурхаан бурхан ч хоосон биет
2014-06-02
батчимэг:
батнасангийн энэ үгийг 24 жил давтан авсан ардчилалынханд таалагдагдахгүй л бйагаа 2016 онд ан -ааэс нэр дэвшигчид гончигдорж ,алтанхуй, бульдозурчин эрдэнэбат, батүүл,н батбаяр, гантөмөр, тэмүүжин, эрдэнэ, салтааны одонтуяа, санжмятав, түвдэндорж, г м-ээр констант үргэлжлэл ийм хүмүүсээс аслах арга алга уу бурхаан бурхан ч хоосон биет
2014-06-02
савка:
ингэж балайрч байхаас бүгдээрээ больсон нь дээр. ан удах тусам улс орноо бусниулахаас өөр зүйл эс чаддагийг нь харлаа. ман энэ тэр бүгд адил даа адил. яахыг ард түмэн мэднэ гэхээр харанхуй нь дэндчихээд байдаг лав л өөрснөө өрх гэрээ аваад явж чаддаггүй дампуу нөхрүүдийг санагдуулаад байх юм. байгаа эмэгтэйчүүд нь гэхээр амьдралгүй хууль ярьсан эрдээчимэг гэх нэг эмэгтэй од болон тодрох юм. ингэхлээр тун горигүй зураг дүрслэгдээд байх юм.
2014-06-02
г.батнасан:
ман-д улс орны эдийн засгийг сэргээх хүсэл ч шаардлага ч байхгүй. улс орныг улам доройтуулах тусам дараагийн сонгуульд баттай ялна гэж тэнэгтээд байна. бас ан-д улс орны эдийн засгийг сэргээх чадал ч чадвар ч байхгүй.100 хоногт сэргээчихнэ гэж тэнэгтээд байна. ард түмэнд энэ улс орныг дампууруулж байгаа манан-гаас салах хүсэл байвч манлайлаад явчих зоригтой, золбоотой аавын хүү олдохгүй. олдлоо гэхэд хятад,америктай зоосон аргамжаар холбогдсон ноход бариад идчихнэ. гарах ганц гарц бий тэр нь ирэх 2016 оны сонгуулиар хоосон амлалт, ухаалаг дүр, эрээн цаас, элдэв бэлэг сэлтэд хуурталгүй цагийн сайханд авсан намын батлахандаа хүлэгдэлгүй амладаг биш хийдэг хүмүүст зөвхөн өөрийнхөө бодлоор саналаа өгөх юм.
2014-06-02
зочин:
наад нөхөр чинь мал, үйлдвэрлэл хоерыг ялгаж чадах уу даа.
2014-06-02
.......:
тувдэндоржийг томилох нь буруу.
2014-06-02