Бэлчээр сүйдлээ
2014-05-30

Манай улсын мал сүүлийн үед эрчимтэй өсөж байгаа. Энэ нь нэг талаараа сайн ч нөгөө талаараа сөрөг нөлөө их. Хамгийн наад зах нь бэлчээрийн даацын тухай ярих хэрэгтэй байна. 50 сая хол давсан малтай орны хувьд энэ нь хамгийн эмзэг асуудал гэхэд болно. Дээр нь малын тоо толгой  өсөхийн хэрээр махны үнэ тэнгэрт хадаж, иргэд махаа худалдан авч чадахгүйд хүрэхэд ойрхон байна.

4

Эндээс эргээд бэлчээрийн тухай ярья. Манайд бэлчээрийн зохист тэнцвэр хэдийн алдагдчихсан. Учир нь одоогийн байдлыг 1940-өөд онтой харьцуулахад бэлчээр 10 сая гаруй га талбайгаар хорогдож 128 сая га талбай болон хумигдаж түүний 78 хувь нь ямар нэгэн хэмжээгээр доройтжээ. Үүнээс гадна 30 орчим хувь нь нөхөн сэргээгдэх боломжгүй болтлоо сүйтгэгдээд байна гэсэн статистик тоо баримт байна. Энэ нь малын хамар хатгах өвс ургах бэлчээргүй болоход ойрхон байна гэдгийг харуулж байгаа юм. Тэгвэл энэ байдлаас  бид хэрхэн гарах вэ. Мал ахуй эрхэлдэг бусад улс орон энэ байдлаас хэрхэн гарч чадсан юм бол гэдгийг судлах л үлдлээ. Өөрөө хийж чадахгүй бол өрөөлөөс сайн хуулбарла гэсэн үг байдаг даа. Ийм үед шинэ гарц хайж байснаас бусад улсын жишгийг дагах нь хамгийн оновчтой шийдэл байх.

5

Бэлчээрийн даацын тухайд хэдэн баримт дуулгая. Бэлчээрийн даац Орхон аймагт 10.7, Дархан уул аймагт 4, Төв аймагт 3, Сэлэнгэ аймагт 3-4, Улаанбаатарт 5.9 дахин хэтэрсэн нь байдал маш эмзэг болсныг харуулж байна. Бэлчээрийн хомсдолд мал аж ахуйгаас гадна уул уурхай газар тариалан ихээхэн нөлөөлж байгаа юм. Учир нь уул уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд хэдэн мянган га газрыг нөхөн сэргээгдэхгүй байдлаар ухаж сэндийчдэг. Энэ мэт олон зүйлсээс болж манай улсын ихэнх хүн амын амьжиргааны эх үүсвэр болсон мал ахуйд  хүндрэл үүсч бэлчээрийн хомсдлыг бий болгож байгаа юм. Уг нь бэлчээр хуваарилалт, нөөцлөх, өнжөөж амраана гэсэн ойлголт дээхнэ үед байдаг байсан. Харин сүүлийн жилүүдэд энэ зүйл бараг байхгүйтэй адилхан болжээ гэхэд болохоор байна.

5

Бэлчээрт ургах нийт ургамлын 36.1 хувь нь сүүлийн хорьхон жилийн дотор үгүй болжээ. Ирэх таван жилд энэ хэмжээ 50 хувьд хүрнэ гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа байна. Ялангуяа ноолуурт нь болж их мөнгө олох гэсэн малчдын туйлширлаас болж хэт өсгөсөн ямаан сүрэг бэлчээрийг ихээхэн сүйтгэж буй. Хонин сүрэгт 20 хувиас илүүгүй байхаар тооцож өсгөдөг байсан ямаан сүрэг өнөөдөр 50 хувьд хүрсэн нь бэлчээр талхлагдах шалтгааны нэг болжээ.

5

Бид уламжлалт мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуйд шилжих цаг хэдийн болчихоод байна гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Бэлчээрээр идээшилдэг малын арьс шир, ноос ноолуурын гарц, ашиг шим харилцан адилгүй байдаг. Элдэв хорхой шавьжинд арьс ширээ гэмтээнэ, өвс тэжээлийн тогтсон идэшгүй болохоор сүүний гарц хэлбэлзэлтэй, бэлчээрийн олон эрсдэлт хүчин зүйлсээс шалтгаалан ноос ноолуурын гарц тогтмол бус гээд эрсдэлээр дүүрэн байдаг байна. Харин фермерийн аж ахуйн мал энэ бүр эрсдэлт зүйлсээс хамгаалагдсан байдаг төдийгүй сүүний, махны, ноос ноолуурын гээд төрөлжсөн үүлдэртэй байдаг учраас ямар түүхий эд, ашиг шимээс нь аж ахуйнхаа гол орлогыг бүрдүүлэхээ эзэн өөрөө сайн мэдэж байх олон жишээг албаны хүмүүс хэлж байгаа юм. Дээр нь бэлчээрийн хомсдлоос ч сэргийлэхэд чухал нөлөө өгдөг байна.

5

Бидэнд малын тоо толгой нь биш ашиг шим нь хэрэгтэй. Өдөртөө 5-6 литр сүү өгдөг  бэлчээрийн монгол үхрээс өдөртөө 20-30 литрээр нь өгдөг сүүний үүлдрийнх нь эдийн засаг талаасаа ч арчилгаа маллагаа талаасаа ч өртөг хямд ашиг шим их  тусна. 200-300 грамм ноолуур өгдөг ямаанаас нэг кг хүртэл ноолуур өгдөг нь дээр. Тугал, бяруу, шүдлэн гээд гурван жил болж байж махны хэрэглээнд тэнцэхүйц болох үхрээс ганцхан жилийн дотор махныхаа гарцаар эн зэрэгцэхүйц фермерийн үхэр хавьгүй ашигтай шүү дээ. Өвөрмонгол яг ийм бодлогыг сүүлийн 20 жилийн дотор хэрэгжүүлсний үр дүнд тэрбум гаруй хүнтэй хятадын махны хэрэгцээг хангана гэж бардам хэлж байна. Эндээс бид яагаад суралцаж болохгүй гэж. Тэгээд ч эргэн тойрны нүүдэлчид бүгд л фермерийн мал аж ахуйн хувилбар луу шилжээд эхэлчихсэн байна. Уламжлалт мал аж ахуйгаа хадгалан хамгаалахын хажуугаар бэлчээр, эдийн засаг гээд чухал болоод байгаа эдгээр зүйлсээ эрсдэлгүйгээр цаашид хөгжүүлэн явах шаардлага бидэнд нэн түрүүн хэрэгтэй. Энэ байдлаараа бэлчээр хөрсөө хамгаалахгүй яваад байвал бэлчээрийн хомсдол өдөр ирэх тусам ихсэнэ. Малын бэлчээр хомсдлоо гэхэд хэн зовох вэ? Малчид л зовно. Төв газраа суурьшсан иргэддээ ажлын байрыг нь чөлөөтэй олгож чадахгүй байгаа манай улсын хувьд бас нэгэн том асуудал гарч ирнэ. Мэргэжилгүй, зарим нь бичиг үсэг ч мэдэгдэхгүй малчидаараа бид юу хийлгэх вэ? Гадаадад гаргаж  хар  ажил хийлгэх үү? Энэ байдал өнөөдөр байж болох мэт байвч ирээдүйд олон сөрөг үр дагавар дагуулна гэдгийг бид эртнээс бодох хэрэгтэй. Ядаж л энд улсын үндэсний аюулгүй байдал гарч ирнэ. Тиймээс энэ тал дээр төр засаг, малчид бүгд нэгэн санаа бодол дор хамтарч ажиллах хэрэгтэй байгааг санах цаг нэгэнт болжээ.

5

Малын бэлчээр нь дан ганц малчдад хамааралтай зүйл биш. Бэлчээр, мал, малчин гурвын хүчинд бид үнэтэй ч гэсэн амт шимтэй мах идэж байна. Тэгэхээр энэ тал дээр төр, малчин хоёрын хамтарсан цогц бодлого хэрэгтэй байгааг дахин хэлье. Малынхаа бэлчээрийг хамгаалж чадаагүйгээс малчид хохирч, цаашлаад ажил орлогын эх үүсвэргүйгээс болж харийн оронд боолчлогдох тийм ирээдүйг бид хүсэхгүй. Уламжлалт мал аж ахуй, фермерийн аж ахуй хоёрыг хоршуулан хөгжүүлэх юмсан.

5

Н.Бадамжав 

Shuud.mn
Сонин хачин
hereggui:
ene odoo uurxaichin * uymuu xaa* uym.chuluutui saixan uxaj garaxnee
2014-06-01
irgen:
ene niitlel er oilgomjgui bna. ugaasaa logic alga, bas tegeed dotroo zurchiltei ch baih shig. jaahan sudalgaa shinjilgeetei, batalgaa notolgootoi zuil bichij baih heregtei shu. u bicheed baigaa ni ch todorhoi bus bna.
2014-05-31
mongol:
turd suugaa heden nuhduud eh orndoo tulagraad bgaa emzeg asuudluudaa avch uzmeer yum da zuv zugeer uvsuu ideed yavj bgaa mal baiglaa hizeech idej duushgui harin ene hytaduudad anhaarl tavisan ni deer yum bishuu ted but eh orntoi chine yutai huutai ni zaligah geed bna malnuudaa
2014-05-31
mongol hun:
ene utaggui yumiig malchid yu gej juvshuurhuv de baigaliin urgmal nogoog barj idhgui de
2014-05-31
keke:
tsag yee olson zuv sedev xunduj. uvurmongolchyydaas sain sudlax xeregtei..
2014-05-30
irgen:
er ni fermeriin aj ahuig hugjuuleh heregtei... hugjsen baruunii ornuud fermeriin ahuitai muudsan hordson jm baihgui bna..
2014-05-30
малчин хүү:
бүтээн байгуулалт хийгээгүй, газар шороог эдийн засгийн эргэлтэд оруулаагүй байсан 40 онтой харьцуулж огт болохгүй. харин нэг толгой малд ногдох хэмжээгээр тлэрхийлвэл зөв болно. нөгөө талаас байгаль өөрөө сэргэж байдгийг харахгүй байна уу. 10 аад жилийн өмнө элсэн тасархай, сансар, эрдэнэсант хавьд 2-3 жил ургамал ховордсон. одоо жинхэнэ сайхан болсон. тиймээс үндэслэлгүй шинжлэх ухаан хийж, суурин маллагаанд шилжүүлэх хэдхэн хүний бодлогыг төр засаг яаж ч дэмжиж болохгүй. үнэмшил муутай шүү. бадмаа. өөрийгөө биш монголоо бодоорой. амны бэлгээс ашдын бэлэг. өөрөө тэр шороогоо мэрнэ биз дээ.
2014-05-30
малын боол :
эдийн засгийн эргэлтгүй олон толгой мал малчдад монголд огт хэрэггүй шүү дээ мянгат малчин гэж өргөмжлөх нь маш утгагүй зүйл харин нэгж малаас авсан ашиг шим нэг жилд малаас олсон орлогоор нь малчдаа үнэлж урамшуулах хэрэгтэй байна шүү дээ малынхаа боол болсон хэрэггүй олон малтай хүмүүс олон байх юм даа
2014-05-30
монгол:
бэлчээр сүдвэл ганц малчид хохирохгүй мах иддэг монгол хүн бүр хохирно.цаашлаад монголын удам угсаа бүгд хохирч сүйрэх болно гэдгийг уул ,ус, ургамал модоо сүйтгэж байгаа иргэн бүр,уул уурхайн зөвшөөрөл өгч байгаа эрхэм бүр толгойдоо бодох ёстой.монголд амьдарч агаараар нь амьсгалж л байгаа бол танд ч хамаатай санахтүн.....
2014-05-30
дулмаа:
мал сүргийнхээ чанар ,бүтэцэд үнэхээр анхаарах цаг нь болсон нь үнэн шүү дээ. 50 гаруй сая толгой малтай л гээд байна.ашиг нь юу байнаа махаа ямар үнээр авч идэж байгаа билээ дээ
2014-05-30
natural:
тэгүүл элдэв химийн бордоогоор бордогдсон малын мах, сүү идэж уугаад байждээ... удахгүй 8-н гуятай, 12 мөөмтэй үхэр гарах юм байна лдаа
2014-05-30